ШУТИС-ийн ҮТДС-ийн проф, багш, ЭША-ын 1999 оноос хойш
гүйцэтгэсэн ШУТ-ийн төсөл

Төслийн нэр Удирдагч Санхүүжүүлэгч Хугацаа
Улсын захиалгат төсөл
1 ШНТЧСБҮТ Д.Энхтуяа 2001-2003
2 Засгийн газрын ноос хөтөлбөрт дэвшүүлсэн шинээр бүтээгдэхүүн бий болгон үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгаа, Н. Надмид ШУТ сан 2004-2006
3 Ноос ноолуурын дээжид шинжилгээ хийх ШУТ сан
4 Ноосны  чиглэлийн ямааны ноосонд гүн боловсруулалт хийх, уртлаг ширхэгтэй ямааны ноосоор тэмээний ноос, сарлагийн хөөврийг сайжруулах холионы оновчтой горим тогтоох Г. Надмид ШУТ сан /2002-2004/
5 Ямааны хялгасыг зөөлрүүлэн боловсруулж түүгээр шинэ нэр төрлийн ээрмэл, сүлжмэл нэхмэл бүтээгдэхүүн  үйлдвэрлэх бэлэн бүтээгдэхүүний  стандартыг олон улсын  стандартад нийцүүлэх судалгаа Г.Надмид ШУТ сан 2002-2004
6 Бага насны тэмээний ноосыг гүн боловсруулах арга технологи бэлтгэлийн систем Г.Надмид ШУТ сан 2006-2008
7 Хялгаслаг ширхэгтээр барилгын дулаалгын материал үйлдвэрлэх технологи А.Хишигсүрэн ШУТ сан 2006-2008
8 ЗГ-ын ноос хөтөлбөрт дэвшүүлсэн  шинээр бүтээгдэхүүн бий болгон  үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгаа Г.Надмид ШУТ сан 2004-2006
9 Шинэ нэр төрлийн чанар сайтай ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи Д.Энхтуяа ШУТ сан 2001-2003
10 Монгол хивсний сэв хялгасыг багасгах технологийн үндэслэл Д.Энхтуяа ШУТ сан 2001-2003
11 Ширүүн ширүүвтэр ноосны боловсруулалтын түвшинг сайжруулж  бүтээгдэхүүний  өрсөлдөх чадварыг дээшлүүлэх Ү.Цэрмаа ШУТ сан 2006-2008
12 Шилмэл омгийн ямааны ноолуураар  сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх ШУТ сан
13 Хивсний сэв хялгасыг багасгах Д.Энхтуяа ШУТ сан 2004-2005
14 Нэхмэлийн хүрээлэнд хэрэгжиж дууссан ШУТ төслүүдийн зэхэц ажлуудын үйлдвэрлэлд нэврүүлэлт Д.Энхтуяа ШУТ сан 2006-2008
15 Монгол ноосон хивсний  чанарын үзүүлэлтийг дэлхийн хэмжээнд зөвшөөрөгдөх түвшинд  хүргэх технологийн шийдэл Д.Энхтуяа ШУТ сан 2002-2004
16 Мэргэжлийн сургалтын иж бүрэн хөтөлбөр,  стандарт” 3.Цэрэндорж ШУТ сан 2005-2006
17 Ойн үйлдвэрлэлээс гарах хоёрдогч нөөцийг гүн боловсруулж цул модон хавтан, зэхэмж үйлдвэрлэх  технологийн төсөл
- 2004-2006
Н.Долгорхүү ШУТ сан 2004-2005
19 Хус модыг үйлдвэрлэлийн аргаар ашиглах технологи Н.Долгорхүү ШУТ сан 1998-2000
20 Модны хаягдлыг ашиглан барилга байгууламж болон гэр ахуйн хэрэгцээний шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи Н.Долгорхүү ШУТ сан 2002-2003
21 Мод, модлог ургамлыг механик ба химийн аргаар  гүн боловсруулж шинэ материал, бүтээгдэхүүн гаргах технологийн судалгаа Н.Долгорхүү,Х.Нялхай ШУТ сан 2004-2006
22 Бүхэл үлдэцийг ашиглан “Finger joint”  системээр  мебелийн  цэвэршүүлсэн хавтан үйлдвэрлэх технологи Н.Долгорхүү ШУТ сан 2008-2009
23 Мод хатаах нүхэн хорго Б.Даваасүрэн ШУТ сан 2005-2006
24 Экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх менежмент Б.Даваасүрэн ШУТ сан 2003-2004
25 Тэмээний эр ноосыг бүрэн боловсруулж, үйлдвэрлэл техникийн зориулалттай шинэ нэр төрлийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулж нэвтрүүлэх Мөнхжаргал ШУТ сан 2008-2009
26 Биоцид идэвхитэй бодис бүхий ургамлаар ноос, ноолууран нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнийг боловсруулж, бичил биетний хөнөөлөөс хамгаалах технологийн туршилт, нэвтр Г.Надмид ШУТ сан 2008-2009
27 Шинэ аж үйлдвэржилтийн бодлогын судалгаа Б.Даваасүрэн ШУТ сан 2007-2008
29 Мэргэжлийн сургалтын  хөтөлбөр,  стандарт” Л.Удвал БСШУЯ 2008-2009
30 “Арьс ширний салбарын Шинжлэх Ухаан Технологийн тэргүүлэх чиглэлийг тогтоох” судалгааны ажил Б.Даваасүрэн ХХААХҮЯ 2008
31 “Арьс ширний салбарын боловсруулах үйлдвэрлэлийн цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн стратеги” зөвлөмж Б.Даваасүрэн ХХААХҮЯ 2008
32 “Монгол Улсын Арьс Ширний салбарын хөгжлийн стратеги” –ийн судалгааны ажил Б.Даваасүрэн ХХААХҮЯ 2008
33 “Арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи дамжуулалт” сургалт Б.Даваасүрэн ХХААХҮЯ 2008

ТӨСЛИЙН НЭР: Экспортын баримжаатай үйлдвэрлэл дэх менежментийн тогтолцоо

УДИРДАГЧ, АЛБАН ТУШААЛ: Бавууддоржийн Даваасүрэн, Доктор /PhD/, ШУТИС, ҮТДС-ийн захирал
ХЭРЭГЖСЭН ХУГАЦАА: 2003-2004 он
ЗАРДАЛ, мян.төг: 9382.7 мян.төг
Гарсан үр дүн:

  • “Экспортын  үйлдвэрлэлийн хөгжлийн үзэл баримтлал,  менежментийн  онол арга зүйн асуудлууд” гэсэн онол арга зүйн  хэсэгт менежментийн онол, мөн чанар, онолын түүхэн хөгжил, үзэл баримтлал, удирдлагын бүтцийн болон стратегийн загваруудыг судлан, Монгол хэв маягийн  менежментийн онцлог, өөрийн үйлдвэрүүдийн өвөрмөц шинжийг  тусгасан хувилбаруудыг боловсруулав.
  • “Экспортын баримжаатай үйлдвэрүүдийг хөгжүүлсэн гадаад улс орнуудын зарим арга туршлага” гэсэн бүлэгт экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг хөгжүүлсэн гадаад улс орнуудын менежментийн арга туршлага, технологи, арга барилыг судалж, тухайлбал, өрсөлдөх чадварын менежментийн онолын загварууд, кластер, аж үйлдвэрийн парк, технологи, инноваци, бүтээгдэхүүний шинэчлэлийн асуудлыг хамруулан судалж, нилээд өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлэв.
  • Монгол улсын экспортын баримжаатай үндэсний үйлдвэрүүдийг хөгжүүлэх талаар төр засгаас авч хэрэгжүүлж байгаа макро эдийн засгийн бодлого, түүний нөлөөлөл, хэрэгжилтийн өнөөгийн байдалд нөхцөл байдлын оношилгоо хийж, үнэлэлт дүгнэлт өгсөн.
  • Экспортын баримжаатай үйлдвэрүүдийн менежментийн өнөөгийн байдалд хийсэн судалгааны хүрээнд  Уул уурхай, Ноолуур, Ноос, Оёдол, Мод боловсруулах, экспортын чиглэлийн гол үйлдвэрүүд, “Говь”ХК, “Буян”ХК, “Улаанбаатар хивс”ХК, “Эрдэнэт хивс”ХК, “Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр”, “Монголын Алт” корпораци, “Монгол Росцветмет” нэгдэл, “Мэжиг Сюйт”ХХК, “Тэмүжин Мейнч” ХХК, “Сүлжээ”ХХК, “Таван од”ХХК, “Өлзийт” төв, “Бөртэ”ХХК, “M and G wood” ХХК гэсэн 20 гаруй үйлдвэрүүдийн    удирдлагын бүтэц, чиг үүрэг, хүний нөөц, маркетинг, техник технологи, санхүүгийн өнөөгийн байдалд социологи болон статистикийн аргаар судалгаа хийж менежментийн төлөв байдалд дүгнэлт өгч, цаашид түүнийг сайжруулах гол чиглэлүүдийг нь тодорхойлов.
  • Салбарын үйлдвэрүүдийн эдийн засгийн гол үзүүлэлтүүд болох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, экспортын хэмжээ, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний судалгаа, ажиллагчдын тоо, хүч чадлын ашиглалт, түүхий эд нөөц, чанар стандартын судалгааг сүүлийн 5-10 жилийн хугацаагаар боловсруулж, статистик регрессийн шинжилгээний аргыг хэрэглэн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын динамик хандлагыг тодорхойлов.
  • Экспортын баримжаатай үйлдвэрүүдийн менежментийн хөгжлийн хэтийн төлөв хандлагыг тогтоож, дээр дурьдсан  үйлдвэрүүдийн менежментийг сайжруулах арга зам, санал зөвлөмжийг боловсруулав.

Үр дүнгийн параметр:

  • Экспортын баримжаатай үйлдвэрийг хөгжүүлэх төрийн бодлого, хөтөлбөр боловсруулах зөвлөмж
  • Экспортын баримжаатай үйлдвэрлэлийн менежментийн онол арга зүйн судалгаа ба  макро эдийн засгийн бодлого,түүний  хэрэгжилтийн байдалд хийсэн судалгаа- 1
  • Уул уурхай, Ноос, Оёдол, Мод, ноолуурын салбарын  үйлдвэрлэл, удирдлага зохион байгуулалтын иж бүрэн судалгаа-1
  • Монголын  томоохон 20 шахам компанийн хөгжлийн өнөөгийн байдал хийсэн судалгааны үр дүн,  дүгнэлт -1
  • Онол практикийн сургалт семинар -1
  • Экспортын баримжаатай үйлдвэрүүдийн менежментийн тогтолцоог сайжруулах загвар,  түүнийг хэрэгжүүлэх санал
  • Судалгааны  тайлан   -2     /333 хуудас   /

Харилцах хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-38, Монгол улсын ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологи, Дизайны Сургууль,
Электрон хаяг: b.davaa@mtu.edu.mn
Харилцах утас: 70135011, 70135010

Төслийн нэр: “Хус модыг үйлдвэрлэлийн аргаар ашиглах технологи” Удирдагч. албан тушаал: Н. Долгорхүү Доктор /Ph.D/, проф, ШУТИС, ОМССХ –ийн ЭнБД
Хэрэгжсэн хугацаа. 1998-2000
Зардал, мян.төг:
Гарсан үр дүн:
Монгол орны ойн баялгийн бүрэлдэхүүн хэсэг буюу ойн нөөцийн 20 орчим хувь, 65-67 сая шоометр хус мод ургадаг. Жилийн дундаж өсөлт 1.3 сая шоометр юм. Ийм арвин баялаг нөөцийг ашиглаж чадахгүйгээс хөгшрүүлэн өмхрүүлэн, түймэрт нэрвэгдэх боломжийг бүрдүүлсээр байна.
Хус модыг үйлдвэрлэлийн аргаар ашиглахын тулд түүний технологийн болон физик, механикийн, химийн үндсэн үзүүлэлтүүдийг нягтлан судалж тогтоох шаардлагатай бөгөөд дээрх шинжүүдийг гүнзгийрүүлэн судалж тогтоох асуудал энэ сэдэвт ажлын эхний үе шатанд хийгдсэн болно. Үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүний загвар хийцийг дараах 4-н чиглэлээр тодорхойлж боловсруулав.

  1. Ердийн хөсгийн тээвэр зөөврийн хэрэгсэл (3-н төрлийн тэрэг, чарга гэх мэт)
  2. Хүнс тэжээлийн сав суулга, ахуйн хэрэглээний модон эдлэлүүд (торх, бүрхээг, хувин сав, аяга, таваг гэх мэт)
  3. Спорт барилгын даац, доргио цохилтын өндөр ачаалал авдаг модон эдлэлүүд (спорт заалын шат, зүймэл шал, дам нуруу спортын бусад эд ангиуд)
  4. Гоёл чимэглэл, урлагийн хийцийн элементүүд (шатны хүрээ, бариул, плинтус, наличник, зормол гоёл чимэглэлүүд, морин хуур болон хөгжмийн бусад зэмсэг гэх мэт)

Дээрх чиглэлийн олон арван зориулалтын нэр төрлийн эд ангиудыг үйлдвэрлэх технологийг боловсруулах зорилгоор суурин судалгаа явуулж холбогдох зөвлөмж саналыг тайлан, техникийн баримт бичгүүдээр тодорхойлж үйлдвэрлэлд шилжүүлсэн нь энэхүү ажлын үр дүнг илэрхийлнэ.

Үр дүнгийн параметр:

Төслөөр хус модны дараах судалгааны үр дүнг тодорхойлсоны гадна бөөнөөр үйлдвэрлэж болох шинэ загваруудыг гаргаж тэдгээрийг үйлдвэрлэх зарим технологийг боловсруулав. Үүнд:
А.

  1. Хус модны эгэл шинжийн судалгаа, үр дүн
  2. Физик шинжийн зарим үзүүлэлтүүдийн судалгаа, үр дүн
  3. Хус модны механикийн зарим үзүүлэлтийн судалгаа, үр дүн
  4. Хус модны химийн бүтэц ба хуурай нэрэх туршилтын үр дүн
  5. Хусны давирхайллаг бодисын физик химийн үзүүлэлтийн судалгааны үр дүн

Б.

  1. Хус модоор мал аж ахуйн зориулалтын зарим тоноглол үйлдвэрлэх технологи
  2. Хусны давирхайлагч бодис MNS 4602-99 техникийн шаардлага
  3. Хус модны нүүрсний стандарт MNS 1823-98
  4. Хусны идэвхжүүлсэн нүүрс MNS 4725-99

Судалгаа туршилт боловсруулалтын ажлаар 11 төрлийн шинэ бүтээгдэхүүний загвар, 4-н стандарт, техникийн нөхцлийг боловсруулж нийтийн хүртээл болгов. Сүхбаатар, Хэнтий аймагт ердийн хөсгийн тэрэг, чингэлэг, эмээл зэргийг 100 гаруй ширхэг үйлдвэрлэж малчдын хэрэгцээнд шилжүүлэв.

Харилцах хаяг:  Oimod@must.edu.mn

Төслийн нэр: “Модны хаягдлыг ашиглан барилга байгууламж болон гэр ахуйн хэрэгцээний шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи
Удирдагч. албан тушаал: Н. Долгорхүү Доктор /Ph.D/, проф, ШУТИС, ОМССХ –ийн ЭнБД
Хэрэгжсэн хугацаа. 2002-2003
Зардал, мян.төг:  11.3 сая төг
Гарсан үр дүн:
Үйрмэг хаягдлыг холбогч бодисын оролцоотойгоор механик ба гар шахуургаар шахан, модон хэвэнд хэвлэх зэрэг аргаар барилгын ханын даацын бус /блок/ материал, янз мод, шалны хөвөө гэх мэт нилээд хэдэн нэр төрлийн эдлэл эд анги хийх техник, технологийг тогтоосон. Модны хаягдсан дүүргэгчийг ПВА-цавуугаар холбогч хийж халуун, хүйтэн аргуудаар туршилт явуулсан бөгөөд хэрэв холбогчийг фенолформальдегидийн, карбамидоформальдегидийн цавуунуудыг хэрэглэж шаардлагатай нэмэлт химийн бодисуудыг хольж хэрэглэвэл туршилтын үр дүн илүү байх шинжлэх ухааны үндэслэл ихтэй байсан. Нэгэнт манай зах зээлд эдгээр цавуу байхгүй учраас туршилтанд олж авч хэрэглэх боломжгүй байв. Энэ удаагийн хийсэн туршилтын ажлын үр дүнг орон нутагт, модны үйлдвэрлэл эрхлэж буй үйлдвэрүүдийг түшиглэн нэвтрүүлэх боломж ихтэй болно.
Модны үрдсийг бага модульт гидролизийн аргаар боловсруулж малын тэжээл үйлдвэрлэх судалгаа, туршилтын ажлыг календарчилсан төлөвлөгөө, боловсруулсан арга зүйн дагуу гүйцэтгэв.
Үрдсийг бага модульт гидролизийн аргаар боловсруулахад хэрэглэх технологийн тоног төхөөрөмж нь хүчилд тэсвэртэй материалаар хийгдсэн байх онцлогтой. Тэдгээрийг зохион бүтээж хийх буюу импортоос авч үйлдвэрлэлийг зохион байгуулж ажиллуулах нь одоогоор бүрэн оновчтой ашиглаж хараахан чадахгүй байгаа нарс, шинэсний үрдсийг оновчтой ашиглах малын тэжээлийн нөөцийг энгийн сахар, азотын нэгдлээр баялаг, шим тэжээл, шингэц сайтай шинэ төрлийн тэжээлээр нэмэгдүүлэх боломж бүрдүүлж байгаа юм. Шилмүүст модны үртэсний химийн бүтэц дэх азот, кали, фосфорын нэгдлүүдийг чөлөөт байдалд оруулж ургамлын ургах процесст чухал шаардлагатай макро микро элементээр үртсээ компосжуулах замаар бүрдүүлж бордоо болгох техник технологийн судалгаа туршилтын ажлыг тусгав.
Сүүлийн жилүүдэд хүнсний ногоо тариалах, ойжуулалтанд хэрэглэх тарьц суулгац үржүүлэх ажлууд эрчимжиж байгаа манай нөхцөлд химийн элдэв хортой бордоо хэрэглэхээс зайлсхийж модны үртэс, холтсыг компосжуулж бордооны зориулалтаар хэрэглэх хэрэгцээ улам өсөж байна.
Үртсэн бордоо нь азотын нэгдлээр баялаг тул хөрсөнд шим тэжээлийн бодис бүрдүүлж ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хөрсөнд үртсэн бордоо нь 5 хүртлэх жил задрах процесст орж энэ хугацаанд хөрсний найрлага дахь макро, микро элементүүдийн баланс тэнцвэржиж байдаг сайн талтай.
Нөгөө талаас орон нутгийн мод бэлтгэх боловсруулах үйлдвэрлэлийн дэргэд үртэс, холтсыг компосжуулж хэрэглэснээр арвин ургац авах, модон түүхий эдийг оновчтой бүрэн ашиглахад ач холбогдолтой юм. Үртэсний болон компосжсон үртсэн бордооны химийн бүтэц, найрлагын талаар туршилт, шинжилгээний ажлын үр дүнг тодорхойлов.
Манай орны ойн санд хус модны нөхөн сэргэх ургалт илүү сайн явагдаж байгаа, хус модыг ашиглаж боловсруулан жижиг модон эдлэл хийж улмаар экспортод гаргах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд бий болсоор байна. Хусны үйлсээс тос (деготь) нэрж гарган авч физик механикийн шинж чанарыг нь тодорхойлох цаашид боловсруулан хэрэглэх боломжийн технологийн санал оруулж байна.
Модлог түүхий эдийн иж бүрэн боловсруулахад модны гурил үйлдвэрлэж хэрэглэх нь химийн болон бусад үйлдвэрлэлийн түүхий эдийн хангамжинд чухал ач холбогдлоо өгөх нь тодорхой байна. Мөн үйрмэг хаягдлыг шахаж модон шахмал түлш үйлдвэрлэх нь манай орны хувьд говь хээрийн бүсийн түлшний хэрэгцээг хангах, төв суурин газрын агаарын бохирдлыг багасгахад тус нэмэр болохоор байна.

Үр дүнгийн параметр:
Туршилт судалгааны ажлын үр дүнгээр дараах нэрийн ажлын үр ажлууд хийгдэж ашигтай загварын гэрчилгээ болон үйлдвэрлэх технологи боловсрогдон үйлдвэрлэлд нэвтрээд байна.
Мод бэлтгэл, боловсруулалтаас гарах үрдэс, зоргодосыг дулаан хими-механик аргаар боловсруулж барилгын хананы ба тусгаарлалтын дараах шинэ нэрийн бүтээгдэхүүнийг гарган авч ашигтай загварын гэрчилгээ авлаа. (607-611 дугаартай)

  1. Үрдсэн бетон гулдмай бэлдэх арга А3N610
  2. Үрдэс гипсэн гулдмай бэлдэх арга А3 N608
  3. Зоргодос цементэн хавтан бэлдэх арга А3 N609
  4. Зоргодосон бетон гулдмай бэлдэх арга А3 N607
  5. Зоргодос гипсэн хавтан бэлдэх арга    А3 N611

Боловсруулж үйлдвэрлэлд шилжүүлсэн технологи:

  1. Хусны үйсний тос үйлдвэрлэх технологи
  2. Модны үйрмэг хаягдлаар барилгын ханын материал үйлдвэрлэх технологи
  3. Модон шахмал түлш үйлдвэрлэх технологи
  4. Модны гурил үйлдвэрлэх технологи
  5. Модлог гаралтай түүхий эдийг-хими-дулаан-механик аргаар боловсруулж төрөл бүрийн хавтан, шахмал эдлэл, эд анги үйлдвэрлэх технологи

Харилцах хаяг:
Oimod@must.edu.mn

Төслийн нэр: “Модны үйлдвэрүүдээс гардаг бүхэл хаягдлын нөөцийг ашиглан мебелийн цэвэршүүлсэн цул хавтан үйлдвэрлэх технологи
Удирдагч. албан тушаал: Н. Долгорхүү Доктор /Ph.D/, проф,ШУТИС, ОМССХ –ийн ЭнБД
Хэрэгжсэн хугацаа. 2004-2005
Зардал, мян.төг: 20 сая төг
Гарсан үр дүн:
Мод бэлтгэх, боловсруулах явцад багагүй хэмжээний модлог түүхий эд гарч үлддэг. Тэдгээрийг тухайн модлогийн бүтэц хэмжээ, чанараас нь хамааруулж улс ардын аж ахуйн янз бүрийн салбаруудад шаардлагатай модлог гаралтай эдлэл, хийц хэсэг эд анги үйлдвэрлэх техник технологийг сонгон авч боловсруулах шаардлагатай байдаг. Шинжлэх ухаан, технологийн энэхүү төсөл хэрэгжүүлэх хүрээнд “ойн үйлдвэрлэлээс гарах хоёрдогч нөөцийг гүн боловсруулж цул модон хавтан, зэхэмж үйлдвэрлэх техник технологийн түүхий эд материалын бүтэц, нөөц”-ийн талаар судалгаа, туршилтын ажил гүйцэтгэсэн юм. Мод бэлтгэх, боловсруулах явцад гардаг богино модыг, зүсэж өөр хооронд нь болон уртааш нь тусгай углуурга, заадалаар холбож нааж, шахан цул модон хавтан үйлдвэрлэх техник, технологийн шийдэл гарган үүнээс олох эдийн засгийн үр ашгийг нь тооцсон болно. Судалгаа туршилтын энэ ажлын үр дүнг модны үйлдвэрүүдэд  нэвтрүүлэх техник, технологийн зарим арга хэмжээг авч хэрэгжүүлснээр үр ашгаа нэмэгдүүлж, модлог түүхий эдээ оновчтой, бүрэн ашиглах нөхцөл бүрдэх юм. Төслийн хүрээнд модны нүүрсийг хялбар асаах ахуйн зориулалтаар хэрэглэх талаар зарим туршилт, судалгааны ажлыг мөн гүйцэтгэсэн юм.
Модны нүүрсийг ахуйн хэрэгцээнд түлшний зориулалтаар түлэхэд тийм ч амар авалцаж асдаггүйг бид мэднэ. Иймд хялбар аргаар ноцоож  цогшуулах талаар эрдэмтэд багагүй амжилт олсон байдаг. Энэ талаар төсөл гүйцэтгэх хугацаанд өөрийн оронд олдоц бүхий зарим бодисууд хэрэглэн туршсан нь зохих үр дүнтэй болсон юм. Ялангуяа мод, түлээгүй газаруудад модны нүүрсийг хялбар ноцоох бодис хэрэглэн ахуйн хэрэглээнд ашиглах боломжтойг тогтоосон юм.

Үр дүнгийн параметр:

Д/д Төслөөр гаргасан эцсийн үр дүнгийн нэр Тоо хэмжээ Үндсэн параметр Өөрийн өртөг (мян төг)
1 Зүүнхараа дах төмөр замын Модны үйлдвэрт модны ашиглалтын талаар хийсэн судалгаа тооцоо 1 Тууш модны эсгэлтээс 27%, ялгасан модны эсгэлтээс 44%-ийн бүхэл үлдэц гарч байна. 400.0
2 Уг үйлдвэртэй байгуулсан хамтын гэрээ, зураг төсөл тооцоо 1 Эхний ээлжинд 4 хорго бүхий хатаалга, цул модон хавтан үйлдвэрлэх цехийн зураг, төсөл, тооцоо 2600.0
3 Бүхэл үлдэц зүсмэл материалыг хатаах технологийн горим 1 Сүүлийн үед үйлдвэрлэлд нэвтэрч байгаа тоног төхөөрөмж Үүнд: сэнс-16 ш
Калорифер-4 м нэг хоргонд Автомат удирдлагатай 3 төрлийн тохиргооны төхөөрөмж зэргийг сонгосон.
1000.0
4 Богино зүсмэлийг боловсруулах түүний гэмтэл согогыг фотоэлементийн тусламжаар ангижруулах техник технологи сонголт 1 Дурьдсан ажилбаруудыг гүйцэтгэхээр FJS-FA-! Маркийн Finger Joint системийн автомат шугам сонгосон. 1000.0
5 Богино үлдэц модоор цул хавтан үйлдвэрлэх техник технологи 1 FJS-FA-! Маркийн Finger Joint системийн тоног төхөөрөмж ашиглан зүймэл наамал хавтан хийх, технологийн заавар боловсруулсан. 1500.0
6 Зүймэл наамал модон хавтангийн техникийн шаардлагын байгуулагын стандарт BST01-16/16:2005 1 Хавтанд тавигдах техникийн шаардлага савлах, тээвэрлэх нөхцөл стандартчилагдсан. 150.0
7 Ашигтай загварын гэрчилгээ, дугаар 591 1 Мебелийн цэвэршүүлсэн хавтан үйлдвэрлэх техник технологи эзэмших эрх
8 Модлогийг зүй зохистой бүрэн ашиглаж зүймэл наамал хавтан,зэхэмж үйлдвэрлэх үйлдвэрлэлийн техник эдийн засгийн үндэслэл, зөвлөмж 1 Зүймэл наамал хавтан үйлдвэрлэгч нарт зөвлөмж болгож, жилд 2400 куб метр хавтан үйлдвэрлэх техник эдийн засгийн тооцоо 3000.0
9 Модны нүүрсийг хялбар аргаар ноцоох, ахуйн хэрэглээний зориулалтаар савлах техник технологи 1 Модны нүүрсэнд модны давирхайллаг бодис болон бусад шатамхай бодис нэвчүүлэх, нүүрсийг шахаж брикет үйлдвэрлэх техник технологи зааварт тусгагдсан. 1600.0
10 Ахуйн нөхцөлд модны нүүрсийг түлэх, зуухны зураг загвар 2 Шорлог хийх эвхэгддэг зуух, гэрийн нөхцөлд  хатуу түлш хэмнэж хэрэглэх, зуухны сайжруулсан загвар хийсэн. 250.0
11 Модны нүүрс Техникийн шаардлага MNS:5407-2004 1 Модны нүүрсэнд тавигдах техникийн шаардлага, шалгах турших арга стандартчилагдсан. 150.0
12 Мод пиролизийн ба нүүрсжүүлэх үйлдвэрлэлийн модлог түүхий эд MNS:5542-2005 1 Модны нүүрс гаргахад хэрэглэгдэх, модлог түүхий эдийн хэмжээ техникийн шаардлага стандартчилагдсан. 150.0

Харилцах хаяг: Oimod@must.edu.mn
Төслийн нэр: “Мод, модлог ургамлыг механик, химийн аргаар гүн боловсруулж шинэ материал, бүтээгдэхүүн гаргах технологийн судалгаа
Удирдагч. албан тушаал:Х.Нялхай, Доктор /Ph.D/, проф, ШУТИС, ОМССХ –ийн ЭнБД
Хэрэгжсэн хугацаа.2002- 2004
Зардал, мян.төг: Бүгд 4974.72 мян төгрөгийн санхүүжилт хийгдсэн бөгөөд үүнээс 2151.0 мянган төгрөг нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний фондод үлдсэн боловч бид үүнээс 2004 оны эхээр мөнгө олж аваагүй. Ийм байдлаар санхүүжилт анхны төсөвөөс ердөө 11.42% тай болсон тул анхны гэрээнд тусгасан үр дүнгүүдийг өөрчилж, оролцогч хүмүүсийн тоогоо цөөлөх шаардлага гарсан юм. Ингэхлээр төслийн шугамаар бүгд 3 жилд 2823.72 мянган төгрөгийн эрдэм шинжилгээний ажилд зарсан гэсэн дүн гарч байна.

Гарсан үр дүн, үр дүнгийн параметр:

Төслөөр гарсан эцсийн үр дүнгийн нэр Тоо хэмжээ Үндсэн параметр Гарсан үр дүн
1 Манай орны ой бүхий газар нутгуудад мод бэлтгэсэн талбай дахь хожуулд судалгаа явуулж хожуулын нөөцийг тогтоож, цаашид ашиглах боломжтойг нь сугалж бэлтгэх технологи боловсруулах 2 Мод бэлтгэсэн талбайд         1га хэмжээтэй         дээж талбай байгуулж тэндээ хожуул                бүрт хэмжилт         явуулж ашиглах   боломжийг судлан, нэг га-гийн ба ерөнхий нөөцийг нь тогтоох.         Хожуул сугалах     технологи боловсруулж шаардлагатай    тоног төхөөрөмж сонгох. Мод бэлтгэсэн талбай дахь ашиглах боломжтой хожуулын 1 га-гийн нөөц дунджаар V=7,37м3    бөгөөд   өмнөх жилүүдэд мод бэлтгэсэн талбай бүгд 51350 га     болж,     тэнд агуулагдах хожуул   модлогийн нөөц  3780000м3 болохыг тогтоосон. Хожуул сугалж бэлтгэх технологийн судалгаа явуулж, бэлтгэх боломжтой хожуулын үндсийг таслан хөрөөдөөд дараа     нь     цагаалах     трактораар оосорлон  татаж  сугалах  ба үлдсэн газрыг нь самнаж тэгшилнэ.
2 Мод бэлтгэсэн талбайн хожуулыг химийн аргаар боловсруулж, судалгаа туршилтын ажил             явуулж технологи боловсруулсан ажлын үр дүн 2 1га-д                 байгаа хожуулын          нөөц, хожуулын      модлог-ийн     шинж     чанар, голч    ба    өндөрийн хэмжээ Жилд     25     мянган     м3     хожуул боловсруулж 650тн канифоль, 180тн скипидар,   ЗОтн  флотомасло  гаргаж авах үйлдвэрлэлийн     технологийн төсөл     боловсруулж,     технологийн бүдүүвч, дараалал, тоног төхөөрөмжийн     сонголт,     ашиг алдагдалын тооцоо,   үйлдвэр   зохион   байгуулах санал зөвлөмж гаргасан.
3 Радиал  зүсэлтээр зүсмэл материал гаргах   технологийн процессийн судалгаа, туршилт 1 Гуалингийн     радиал муж,  банзны радиал өнцөгийн       хэмжээ, банзлан-сегментлэх хосолсон арга Гол төлөв том голчтой  (45см-с дээш) гуалинг   радиал    зүсэлтийн    аргаар туузан   хөрөөний   агрегат   ашиглан зүссэнээр зүсмэлийн чанар (хагарал, гадаргуугийн барзгар зузаан, өргөний хэлбэлзэл гэх мэт)-ыг эрс сайжруулж нэгж гуалингаас гарах радиал зүсмэл материалын гарцыг 67%-иас доошгүй болгох боломжийг бүрдүүллээ. Туузан хөрөөний          агрегатыг фермерийн       байдлаар зөөврийн маягаар хэрэглэснээр экологид сөрөг нөлөө     багатай,    дэлхийн  шилдэг технологиор        чанартай  зүсмэл үйлдвэрлэх    баталгаа    бий    болж байна.
4 Шинэсэн зүсмэлийг атмосферийн аргаар хатаах   технологийг эрчимжүүлэх судалгаа,     туршилт, үр дүн 1 Нойтон          модлогт агуулагдах    чииглэг, чийглэгийн градиент, хураах         завсарын хэмжээ,       хаталтын хурд, эцсийн чийглэг Манай   орны   баруун   бүс   нутгийн байгаль цаг уурын      онцлогийг харгалзан        шинэсэн        зүсмэлийг штабельдан хурааж хатаах аргад банз хоорондын завсарыг тохируулсанаар 25 ба 50мм-ийн зузаантай зүсмэлийг 4,   5-р   сард  харгалзан   25-35,   50-60 хоног, 6-7-р сард 15-20, 25-30 хоног, 8-9-р сард 30-40, 50-60 хоног гэдгийг судалгаа ба туршилтаар тогтоосон ба ингэж   хатаахад   зүсмэлд   цууралт бараг   үүсэхгүй,   өнгөний   хувиралт гарахгүй,     нэмэгдэл     эрчим     хүч шаардахгүйгээр     чанартай     хуурай зүсмэл    гаргах    арга    технологийг боловсрууллаа.
5 Шинэсэн    гадаргууг өнгөлгөөнд бэлтгэх, гадаргуунд өнгөлгөөний       лак, будган бүрхэвч үүсгэх, үүссэн бүрхэвчинд    нарийн өнгөлгөө   хийх   иж бүрэн судалгаа, туршилт технологи 3 Шинэсэн      гадаргуу, хуулга     ба     цулгуй модлог, хуулга гаргах технологи,    хуулгын чанарын    иж    бүрэн үзүүлэлт, гадаргуугийн үзэгдэл, лак   будгийг  норгох ба     адгези     чанар, өнгөлгөөний техноло1чшн    горим ба  дараалал,   хуулга нягтруулах          арга технологи Шинэсэн гадаргуу бол өнгөлгөөний өвөрмөц объект болохыг олон талаас нь судлан тогтоосон. Ийм     гадаргууг     өнгөлж     байсан уламжилалт   технологийн        бүх хувилбарыг     судалж     харьцуулсан дүгнэлт гаргасан. Шинэсэн      гадаргууг      өнгөлгөөнд бэлтгэх   хамгийн   дэвшилттэй   бас ирээдүйтэй      арга      бол      хуулгыг нягтруулах     явдал      юм      гэдгийг судалгаа,    иж    бүрэн    туршилтаар баталж     ийм     гадаргууг     өнгөлөх технологи боловсруулсан. Нягтруулах       арга       хэрэглэснээр өнгөлгөөний  уламжилалт  техноло-ийн хэд хэдэн ажилбар хэмнэгдэж эдийн   засгийн   дорвитой   үр   дүн гарахыг тогтоосон.
6 Бургас модыг боловсруулж гэрийн мод ба өргөн хэрэгцээний эдлэл үйлдвэрлэх технологийн судалгаа, туршилт 2 Манай оронд ургадаг бургасны   хэмжээ    , нэр    төрөл,     бургас хэрэглэж           ирсэн уламжилал, бургасаар        хийдэг монгол        эдлэлүүд, бургасан          түүхий эдийн чанарын
судалгаа
Бургасны   физик-механикийн   шинж чанарыг    судалсаны    үндсэн    дээр түүгээр       эдлэл       хийж       байсан уламжлалыг түшиглэн механикжсан аргаар   бургас   боловсруулж,   эдлэл хийх технологи гаргалаа. Бургас   боловсруулж   байгаа   зарим орон   нутгийн   үйлдвэрийн   жишээн дээр ажиллаж, хэрэгжүүлж байгаа
технологийнх нь бас шинжлэх ухааны
үндэслэлийг боловсруулав. Гэрийн хана үйлдвэрлэх үйлдвэрийн жишээн дээр бага оврын үйлдвэрийн
төсөл гаргав.

Харилцах хаяг:

Oimod@must.edu.mn

Төслийн нэр: “Мэргэжлийн сургалтын иж бүрэн хөтөлбөр стандарт
Удирдагч: албан тушаал: З.Цэрэндорж доктор (Ph.D) ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн профессор
Хэрэгжсэн хугацаа: 2005-2006
Зардал мян төг: 12593.8 мян төг
Гарсан үр дүн: “Мэргэжлийн иж бүрэн хөтөлбөр стандарт” сэдэвт ШУТ-ийн төслийг дараах үндэслэл шаардлагад тулгуурлан гүйцэтгэв.

  1. Зах зээлийн харилцааны нөхцөлд мэргэжлийн боловсрол нь төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээ болох тул түүний чанар, үр дүнг харьцуулан жиших үнэлэлт өгөх шаардлагатай болсноор
  2. Зах зээлийн харилцаа хөгжиж буй өнөөгийн нөхцөлд ажиллагаанд нь зөвхөн өөрийн орны үйлдвэрлэлд бус хамтын үйлдвэрлэлд мөн гадаадад гарч мэргэжлээрээ ажиллах шаардлагатайг харгалзаж өндөр чадамжтай мэргэжил эзэмшүүлэх хэрэгцээ бий болсон.
  3. Мэргэжлийн боловсролд оруулж буй асар их хөрөнгө оруулалтын үр дүнг харьцуулан жишиж, дүгнэх хэрэгсэл нь мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт болж байгаа юм.
  4. Өмчийн олон хэлбэрийн янз бүрийн түвшний сургууль, сургалтын байгууллага, үйлдвэрлэл дээрх сургалтын төгсөгчдийн мэргэжлийн түвшинд төрөөс тавих шаардлагыг тогтоож өгөх хэрэгтэй болсон.

Эдгээр хэрэгцээ, шаардлагыг хангах зорилтын нэгээхэн хэсэг нь энэхүү төслийн хүрээнд боловсрогдох мэргэжлийн сургалтын иж бүрэн хөтөлбөр, стандартууд юм. Энэхүү сэдэвт ажлын хүрээнд 8 үйлдвэрлэлийн 8 мэргэжлийн ажилтныг бэлтгэх сургалтын стандарт хөтөлбөрүүдийг боловсруулав. Боловсролын тухай багц хуулиуд хэрэгжиж байгаа өнөөгийн нөхцөлд төслийн хүрээнд боловсрогдсон дээрх хөтөлбөр стандартуудыг анх удаагаа мэргэжлийн боловсролын
Үр дүнгийн параметр:

¹ Төслөөр гарсан эцсийн үр дүнгийн нэр Тоо хэмжээ Үндсэн параметр Өөрийн өртөг
мян, төг
1 Хэвлэлийн үйлдвэрийн хэвлэгч Индекс:
ВВ 541504,
ВС 541504,
ВБ 541504
Иж бүрэн стандарт хөтөлбөр Тухайн мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт хөтөлбөрийг орчин үеийн техник технологийн хөгжилтэй уялдуулан иж бүрэн бүрдэлээр боловсруулж баталгаажуулан тусгай ном болгон хэвлүүлэв.(12)
Хамрагдан мэргэших чиглэл: монтажчин, хэвлэлийн эх бэлтгэгч, офсет хэвлэлийн хэвлэгч, огтлогч
1574.20
2 Арьс ширэн жижиг эдлэлийн ажилтан (MNS5370:2004)
Индекс:
ВВ541110,
ВС541110,
ВD541110
Иж бүрэн стандарт хөтөлбөр Тухайн мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт хөтөлбөрийг орчин үеийн техник технологийн хөгжилтэй уялдуулан иж бүрэн бүрдэлээр боловсруулж баталгаажуулан тусгай ном болгон хэвлүүлэв.(12)
Хамрагдан мэргэших чиглэл:
Эсгүүрчин, бэлтгэгч, оёдолчин, Футлярчин
1574.20
3 Нэхэх машины операторч
Индекс:
ВВ541106,
ВC541106,
ВD541106
Иж бүрэн стандарт хөтөлбөр Тухайн мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт хөтөлбөрийг орчин үеийн техник технологийн хөгжилтэй уялдуулан иж бүрэн бүрдэлээр боловсруулж баталгаажуулан тусгай ном болгон хэвлүүлэв.(12)
Хамрагдан мэргэших чиглэл:
Ороогч, Сүвлэгч, Залгагч, Нэхмэлчин, Нөхөн засагч
1574.20
4 Үслэг арьсан эдлэлийн ажилтан
(MNS 5370 : 2006)
Индекс:
ВВ 541113,
ВС 541113,
ВD 541113
Иж бүрэн стандарт хөтөлбөр Тухайн мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт хөтөлбөрийг орчин үеийн техник технологийн хөгжилтэй уялдуулан иж бүрэн бүрдэлээр боловсруулж баталгаажуулан тусгай ном болгон хэвлүүлэв.(12)
Хамрагдан мэргэших чиглэл:
Үслэг арьс, каракуль, ангийн үс, Нэхий, Хиймэл үс
1574.20
5 Компьютерийн сүлжээ (Интернетийн ажилтан)
MNS 5370 :2004
Индекс:
BB480100,
BC480100,
BD480100
Иж бүрэн стандарт хөтөлбөр Тухайн мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт хөтөлбөрийг орчин үеийн техник технологийн хөгжилтэй уялдуулан иж бүрэн бүрдэлээр боловсруулж баталгаажуулан тусгай ном болгон хэвлүүлэв.(12)
Хамрагдан мэргэших чиглэл:
“Компьютерийн сүлжээний ажилтан, Кабельчин(Компьютерийн сүлжээний)
Интернетийн ажилтан
1574.20
6 Гурил, тэжээл үйлдвэрлэлийн технологийн  ажилтан
Индекс:
ВС  540814
Иж бүрэн стандарт хөтөлбөр Тухайн мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт хөтөлбөрийг орчин үеийн техник технологийн хөгжилтэй уялдуулан иж бүрэн бүрдэлээр боловсруулж баталгаажуулан тусгай ном болгон хэвлүүлэв.(12)
Хамрагдан мэргэших чиглэл:
гурил, тэжээл үйлдвэрийн тариа бэлтгэгч, тээрэмдэгч, шигшигч, савлагч, жорлогч
1574.20
7 Ойн үйлдвэрлэлийн машины засварчин
(MNS 5370 : 2006)
Индекс:
ВВ 620…..,
ВС 620……,
ВD 620……
Иж бүрэн стандарт хөтөлбөр Тухайн мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт хөтөлбөрийг орчин үеийн техник технологийн хөгжилтэй уялдуулан иж бүрэн бүрдэлээр боловсруулж баталгаажуулан тусгай ном болгон хэвлүүлэв.(12)
Хамрагдан мэргэших чиглэл:
Моторт хөрөө, жижиг багаж хэрэгслэлийн засвар, Трактор, хүнд механизмын засвар, Автомашин, тээврийн хэрэгслэлийн засвар
1574.20
8 Автомашины цахилгаан засвар
MNS 5370-2006;
Индекс:
ВС  522308
Иж бүрэн стандарт хөтөлбөр Тухайн мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт хөтөлбөрийг орчин үеийн техник технологийн хөгжилтэй уялдуулан иж бүрэн бүрдэлээр боловсруулж баталгаажуулан тусгай ном болгон хэвлүүлэв.(12)
Хамрагдан мэргэших чиглэл:
Автомашины цахилгааны засвар
1574.20
Бүгд 12593.8

Харилцах хаяг:
Oimod@must.edu.mn

Comments are closed.