Монголын нэхмэлийн үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх нь

Ноос Ноолуурын Үйлдвэрлэлийг Дэмжих Сан нь 2003 онд Монголын ноос, ноолуурын жижиг дунд үйлдвэрүүдийг мэдээллээр хангах, сургалт, зөвлөгөө өгөх, бизнесийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий төслийн үр дүнд үүсэн байгуулагдсан.
Ноос Ноолуурын Үйлдвэрлэлийг Дэмжих Сан ТББ нь Монгол Улсын ноос, ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн бодлого, зорилтыг хэрэгжүүлж, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийж, менежментийн болон мэргэжлийн дэмжлэг туслалцааг үзүүлэх замаар тэдний хөгжилд бодитой хувь нэмэр оруулах эрхэм зорилготой.
Бид Монголын ноос ноолуурын сүлжмэл, нэхмэл, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрүүдийг олон улсын болон дотоодын зах зээлд гарахад дэмжлэг үзүүлдэг. Бид нэхмэлийн чиглэлээр доорх өргөн хүрээтэй үйл ажиллагааг явуулдаг. Үүнд:
• Хэрэгцээт сургалтын хөтөлбөрийг боловсруулан, сургалтыг явуулах
• Мэргэжлийн зөвлөгөө өгөх
• Үйлдвэрүүдэд хэрэгцээт хамгийн сүүлийн үеийн мэдээллээр хангах
• Зах зээлийг өргөжүүлэх
ННҮДСан нь их хэмжээний ажлын байрыг бий болгох замаар Монголын эдийн засгийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулдаг. Монголын Нэхмэлийн үйлдвэрүүдийг дэмжих зорилго бүхий гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага юм.
Сургалт
Бид ноос, ноолуурын үйлдвэрүүдийн удирдлагууд болон ажилчдад зориулан захиалгат болон төлөвлөгөөт сургалтуудыг гадаадад боловсрол эзэмшсэн туршлагатай багш нараар удирдуулан явуулдаг.
Мэргэжил олгох сургалт
Бид НХХЯ-ны ХХҮГ-ын итгэмжлэгдсэн сургалтын байгууллага бөгөөд ажил мэргэжилгүй иргэдийг ХЭДС-гийн эрхийн бичгийн хөтөлбөрт сургалтанд хамруулан мэргэжил олгодог.
Бид ноосны анхан шатны боловсруулалтын ажилчин / ангилан ялгах, эсгийн хийх, гар сүлжмэл/ болон сүлжигч, кеттельчин бэлтгэх сургалтууд явуулдаг. Лабраторын чанар шалгагч, инженерүүдэд ноос, ноолуурын чанарын хяналт ба тогтолцоо /Хятадын болон олон улсын стандартууд/, дизайнеруудад чиг хандлагын анализ хийх, брэндийг хөгжүүлэх сэдэвт сургалтуудыг явуулдаг. Мөн сүлжмэлийн зохион бүтээгч, тооцоологчдыг мэргэжил дээшлүүлэх сургалтаар бэлтгэдэг.
Зөвлөгөө
Манайд Монголын нэхмэлийн үйлдвэрт олон жил ажиллаж байсан дадлага туршлага бүхий дотоодын зөвлөхүүд байдаг. Бид нэхмэл бүтээгдэхүүний чанар, дизайн, боловсруулалтыг сайжруулах болон техникийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр зөвлөгөө өгдөг. Бид бизнес төлөвлөгөө болон төслийн санал боловсруулах, мөн үйлдвэрийн цехийн төсөл бичихэд нь бизнес эрхлэгчдэд туслалцаа үзүүлдэг. Бид гадаадын зөвлөхүүдийг богино хугацаагаар үйлдвэрүүдийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор авчирч дотоодын үйлдвэрүүдэд үйлчилгээ үзүүлдэг

Манай дотоодын болон гадаадын зөвлөхүүд нь дотоодын үйлдвэрүүд, гадаадын худалдаачдын хооронд шинэ бизнес харилцааг үүсгэхэд холбох үүргийг гүйцэтгэдэг. Бид олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Үүнд: Германы Ноос Судлалын Институт, Дээд Алзасын Их Сургууль, Германы Ханноверийн Дизайны Их Сургууль, Японы Шин-Шү-гийн Их Сургууль, Их Британы Төв Английн Их Сургууль зэрэг орно.
Хэвлэл
Мэргэжлийн ном, сурах бичгийг эх хэл дээрээ бичих ажлыг эхлэн 4 ном сураг бичгийг мэргэжлийн багш нарын хамт бичиж хэвлүүллээ. Үүнд Flying Tiger сүлжих машины ажиллах, Кеттелийн дугуй холбох машины ажиллах зарчим, Нэхмэлийн эдлэлийн дизайн, Сүлжмэл хувцасны загвар зохион бүтээлт зэрэг номнууд орно. Эдгээр сурах бичгийг худалдан авахыг хүсвэл манайд хандана уу.

Төсөл
ННҮДСан нь Германы техник хамтын ажиллагаа Бүс Нутгийн Эдийн Засгийг хөгжүүлэх Хөтөлбөрийн (GTZ) санхүүжилттэйгээр 2007 онд Эрдэнэт хотод “Нэхмэлийн сургалт зөвөлгөө өгөх төв” байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлж Орхон аймгийн МСҮТ-ийн дэргэд машинт сүлжих цех бүхий төвийг байгуулж тус төвийн сургагч багш нарыг сүлжигч, кеттельчин, сүлжмэлийн дизайн загвар зохион бүтээлтийн сургалтанд сургаж төгсгөсөн болно. Энэхүү төслийн хүрээнд “Flying Tiger сүлжих машины ажиллах зарчим”, “Нэхмэлийн эдлэлийн дизайн”, “Сүлжмэл хувцасны загвар зохион бүтээлт” зэрэг мэргэжлийн ном, сурах бичиг гарын авлагуудыг бичиж хэвлүүллээ.

ННҮДСан нь Германы техник хамтын ажиллагаа Бүс Нутгийн Эдийн Засгийг Хөгжүүлэх Хөтөлбөрийн (GTZ) санхүүжилттэйгээр 2008 онд ”Монгол хонины ноосны ангилан ялгалт ба шинжилгээ”, 2009 онд “Сартуул хонины ноосны шинжилгээ үйлдвэрлэл ”, “Ноосны шинжээчдийн давтан сургалт ба үйлдвэрлэл” сэдэвт төслүүд дээр амжилттай ажиллаж, Дархан-Уул, Булган, Завхан аймгуудад тус бүр 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай “Ноосны шинжилгээний лаборатори”-ийг шинээр байгуулж, тухайн орон нутагт ноосны шинжээчдийг сурган бэлтгэж, нарийн нарийвтар ноос болон Сартуул үүлдрийн хонины бүдүүвтэр ноосны шинж чанарын суурь судалгааг хийж байна.

Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн Технологийн Сургууль дээр байгуулсан Ноосны шинжилгээний лаборатори

Булган аймаг дахь МСҮТ дээр байгуулсан Ноосны шинжилгээний лаборатори
ННҮДСан нь “Монгол хонины ноосны ангилан ялгалт ба шинжилгээ” төслийн үр дүнгээр:
• 05 сарын 08-нд Кемпински хаан паласын “А” хурлын танхимд Монголын Ноос Ноолуурын Холбоотой хамтран “НАРИЙН, НАРИЙВТАР НООСНЫ ОДОО БА ИРЭЭДҮЙ” зөвөлгөөнийг амжилттай зохион байгуулсан.
• Мөн Булган аймгийн “Хангай үүлдрийн хонины цөм сүргийн үржлийн төв”-өөс бэлтгэсэн 1т Хангай үүлдрийн хонины нарийн ноосыг “Алтай кашемир” ХХК, “Сор кашемир” ХХК, “Улаанбаатар-Хивс” ХК, Монгол-нэхмэл ХК-тай хамтран боловсруулж хийсэн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнүүдээр загварын шоуг Шилмэл загварын ордонд 05 сарын 08, 09 –намжилттай зохион байгуулсан.

2009 онд “Сартуул хонины ноосны шинжилгээ үйлдвэрлэл байгуулах” төслийн хүрээнд Завхан аймгийн “Цөм сүргийн үржлийн төв”-өөс 2 тонн Сартуул үүлдрийн хонины ноосыг бэлтгэж АШБ хийгээд, одоогоор Улаанбаатар-Хивс ХК дээр ээрмэл утас хийлгэж байна. Цаашдаа тухайн бүдүүвтэр ноосоор чанар сайтай нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн хийхээр төлөвлөж ажиллаж байна.

Завхан аймгаас Сортуул хонины ноосны дээж цуглуулж буй байдал
Мэдээлэл
Бид Монголын Нэхмэлийн үйлдвэрийн мэдээллийн төв болох зорилготой. Бид хамгийн сүүлийн үеийн боловсруулах технологи болон машины талаарх мэдээллийг сурвалжлан олох чадвартай. Мөн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх хүсэлтэй компаниудыг машины үйлдвэрүүдтэй холбох зуучлалын үйлчилгээг үзүүлдэг.
Зэх зээлийг өргөжүүлэх
Бид компаниудыг гадаад зах зээлтэй холбох болон олон улсын үзэсгэлэнд оролцоход нь тусалдаг. Мөн бид гадаад, дотоодын үзэсгэлэнгүүдтэй холбоо тогтоож, үйлдвэрүүдийн үзэсгэлэнд оролцох бүтээгдэхүүнийг сонгох болон сайжруулахад нь туслалцаа үзүүлдэг билээ. Бид компаниудад хамгийн сүүлийн үеийн шинэ загвар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тэдний үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд шаардлагатай нэхмэлийн зах зээлийн шинэлэг мэдээллүүдийг хүргэдэг. Мөн түүнчлэн Монголын Нэхмэлийн үйлдвэрүүдэд сүүлийн үеийн чиг хандлагыг таниулах зорилгоор жил бүрийн өвөл Улаанбаатар хотод Cashmere Camel Catwalk загварын үзүүлбэрийг зохион байгуулдаг. Дээрх үйл ажиллагаагаа өргөжүүлэн Эрдэнэт хотод зохион байгуулсан ба цаашид бусад бүс нутгуудад хийхээр төлөвлөж байна. Бид ирэх жилийн өнгөний чиг хандлагыг тусгасан нэхмэл болон сүлжмэл бүтээгдэхүүний коллекцийг өөрийн Cashmere Studio брендийн нэрийн дор гарган тус загварын үзүүлбэрээрээ толилуулдаг. Энэхүү загварын үзүүлбэрт Монголын нэхмэлийн үйлдвэрүүд маш идэвхитэй оролцдог.

Гишүүн байгууллага
Бид Монголын Нэхмэлийн үйлдвэрүүдтэй хамтран ажилладаг ба дараах 11 байгууллага нь манай байгууллагын гишүүн байгууллагууд юм. Үүнд: Алтай Кашимер, Арвин Сор, Кашимер Лайн, Ээрмэл, Монгол Нэхмэл, Сор Кашимер, Уужин, Эрдэнэт Хивс, Монь-Ивээл.
Сангийн гишүүн байгууллагууд нь нэхмэлийн сүүлийн үеийн мэдээллийг манай байгууллагаас олж авдаг. Бид гишүүн байгууллагадаа үзүүлсэн сургалт, зөвлөгөөний үйлчилгээндээ 10%-ийн хөнгөлөлт үзүүлж, 2 цагийн үнэгүй зөвлөгөө өгдөг. Гишүүнчлэл нь Монголын ноос, ноолуурын үйлдвэрүүдэд нээлттэй байдаг.
Та бүхэн сургалт, зөвлөгөө болон гишүүн байгууллагын талаарх мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
Ноос Ноолуурын Үйлдвэрлэлийг Дэмжих Сан
Монголын Нэхмэлийн Хүрээлэнгийн байр 32 давхар, 316 тоот өрөө
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө Улаанбаатар хот, Монгол улс
Утас ( 976) 11345310
( 976) 96659701; 99165876

Comments are closed.