НЭХМЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

Тус хүрээлэн нь 1979 онд БНХАУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар Ноосны эрдэм шинжилгээ туршилтын төв нэртэйгээр байгуулагдсан.
2001-оноос МУТИС-ийн Нэхмэлийн үйлдвэрлэлийн тэнхимтэй нэгдэн Нэхмэлийн хүрээлэн болоод үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрхэм зорилго

Нэхмэлийн үйлдвэрлэлийн салбарт дэлхийн хөгжилтэй орнуудад зөвшөөрөгдсөн боловсон хүчин бэлтгэх, сургалт судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болон хөгжиж салбарын чадавхийн төв болох, олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн түвшинд хүрэх.

Бүтэц зохион байгуулалт

Сургалт

Нэхмэл судлалын салбар нь 11 багштай тэдгээрийн 50 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой.

  • Ээрмэлийн технологи
  • Нэхмэлийн технологи
  • Сүлжмэлийн технологи
  • Нэхмэлийн хими технологи
  • Нэхмэлийн дизайн
  • Сүлжмэлийн дизайн
  • Хивсний дизайн мэргэжлээр баклавр, магистр, докторын сургалт
  • Ноос, ноолуур боловсруулах чиглэлийн мэргэжлийн инженер технологичид, удирдах ажилтан, чанар шалгагч, лаборантын мэргэжил дээшлүүлэх сургалт

Судалгаа

  • Эх орны ноос ноолууран түүхий эдийн бүтэц, шинж чанарын нэгдсэн судалгаа
  • Ноос, ноолуур боловсруулах технологийн чиглэлээр гүйцэтгэх улсын захиалгат Шинжлэх Ухаан Технологийн төсөл
  • Үйлдвэр аж ахуйн газруудтай гүйцэтгэх гэрээт туршилт судалгааны ажил
  • Судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэлт
  • Нэхмэлийн үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүний экспертиз шинжилгээ

Гадаад харилцаа
ОХУ-ын
Москвагийн Нэхмэлийн Их Сургууль
Ивановын Нэхмэлийн Улсын Академи
Санктпетрбургийн Технологи Дизайны Их Сургууль
Германы
Аахены Ноос Судлалын Институт(DWI)
Штутгардын Их Сургууль
Касселийн Их Сургууль
Японы
Шиншугийн Их Сургууль
Киотогийн Их Сургууль
Францын
Дээд Алзасын Их Сургууль (ENSITM)
Английн
Манчестрийн Их Сургууль
Лийдсийн Их Сургууль
Тайваны
Эмэгтэйчүүдийн урлал дизайны коллеж

Лабораториуд
Хими технологийн лаборатори
Материал судлалын лаборатори
Сургалтын лаборатори

Судалгааны ажлын үр дүн

  • Сарлагийн хөөврийг гүн боловсруулах технологи
  • Өнжүүл ямааны ноосоор мохеран эдлэл хийх технологи
  • Бараан өнгийн ноосыг пигментгүйжүүлэх технологи
  • Ургамлын будгаар ноос, ноолуур будах технологи
  • Ноос, ноолууран түүхий эдийг байгалийн өнгөөр нь боловсруулах технологи
  • Монгол хонины ноосноос хялгасыг нь ялгах технологи
  • Монгол ямааны ноолуурын өгөгдлийн бааз

Хэрэгжиж буй олон улсын төслүүд

  • Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих GTZ төсөл – ХБНГУ-ын тенхикийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй төсөл.
  • Монгол яманы чанарын тэмдэг 2 2 – ХБНГУ-ын Ноос судлалын институттэй хамтарсан төсөл.
  • Темпус – Европын холбооны санхүүжилттэй төсөл.

Хамтын ажиллагаатай байгуулагууд

  • Стандарт Хэмжил Зүйн Үндэсний Төв
  • Говь ХК
  • Улаанбаатар хивс ХК
  • Ээрмэл ХК
  • Эрдэнэт хивсХК
  • Монгол тэмээний ноос, ямааны ноолуур ХК
  • Санширо ХХК
  • Буян ХХК
  • Монгол нэхмэл ХК
  • Гаалийн Төв Лаборатори
  • Нэхээсгүй эдлэл ХК
  • Эрдэнэт ноолуур ХХК
  • Туяа ХХК

Comments are closed.