БАКАЛАВРЫН СУРГАЛТ

Д544000Оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт
Д340903 Хөнгөн үйлдвэрийн менежмент
Д480600 Компьютерийн график дизайн
Д523500 Хөнгөн үйлдвэрийн машин тоног төхөөрөмж
Д525500 Хөнгөн үйлдвэрийн автоматжуулалт
Д541200 Оёмол бүтээгдэхүүний технологи
Д541300 Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи
Д541400 Барилгын модон эдлэлийн технологи
Д541500 Хэвлэлийн үйлдвэрийн технологи
Д541900 Мебель модон эдлэлийн технологи
Д542000 Үслэг, арьс ширэн эдлэлийн технологи
Д543600 Хувцасны дизайн
Д543700 Үйлдвэрлэлийн дизайн
Д543701 Мебель модон эдлэлийн дизайн
Д543702 Нэхмэл эдлэлийн дизайн
Д544100 Арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлт
Д544200 Хэвлэлийн график дизайн
Д621100 Ойн инженер

Дээшээ

Д544000 Оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт

Мэргэжлийн тодорхойлолт :

Олон улсын жишгийн түвшинд бүх төрлийн хувцас үйлдвэрлэх жижиг, дунд, улсын, хувийн үйлдвэрүүдэд хувцасны загвар зохион бүтээгч-инженер, менежер, чанарын инженерээр ажиллахаас гадна холбогдох эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний туслах ажилтан их дээд, тусгай мэргэжлийн сургуулиудад зохих модуль сургалтыг төгссөний дараа багшлах, бизнес эрхлэн ажиллах мэдлэг, боловсролтой, үйлдвэрлэл, хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Мэдлэг:

- Хувцасны зураг эскиз, дизайн, зохиомжийн онол
- Хувцасны гоо зүйн онол, зохицлын тухай ойлголт
- Хувцасны загвар зохион бүтээлтийн үндэс, зохион бүтээлтийн Нэгдсэн, Мюллер, Франц, Солонгос, Японы аргачлал
- Хувцасны материалын бүтэц, ангилал, шинж чанар,түүнд тавигдах шаардлагууд, тэдгээрийн онцлог
- Хувцасны суурь vлгэр, хэмжээ чацад хувилах (олшруулалт) онолын үндэс
- Бөөний болон захиалгын vйлдвэрлэлд шинэ загвар нэвтрvvлэх техникийн бичиг баримтын боловсруулалт
- Бvтээгдэхvvн vйлдвэрлэлийн технологи, горим боловсруулах онолын үндэс, тоног төхөөрөмжийн бүтэц, ажиллагаа
- Хувцасны салбарын бизнесийн удирдахуйн ухаан, менежментийн үндсэн ойлголтууд, салбарын удирдлага, зохион байгуулалтын үндэс
- Чанарын удирдлагын тогтолцоо, тэдгээрийг хэрэглэх практик аргууд, чанарын удирдлагын олон улсын стандартын шаардлагын хэм хэмжээ, чанар аюулгүй байдлын холбогдолтой хууль, эрхзүйн дүрэм, журмын талаар мэдлэг эзэмшсэн байна.

Чадвар:

- Хэрэглэгчийн захиалгын дагуу хувцасны эскиз боловсруулах
- Төрөл бүрийн аргаар хувцасны зохион бүтээлт хийх
- Загварт тохирсон материалын сонголт хийх, материал зарцуулалтын норм тогтоох, үнийн бүтцийг тодорхойлох
- Хувцсанд үүсэх гэмтэл согог(дефектийг) засварлах, захиалагчийн биед тааруулах
- Хувцасны техникийн баримт бичгийг стандартын дагуу боловсруулж бүрдүүлэх
- Шинэ загварын хvний биед суулт тохироо сайтай төрөл бvрийн хувцасны суурь vлгэр гаргах, хувилж олшруулах, бөөний болон захиалгыг vйлдвэрт нэвтрvvлэх
- Төрөл бүрийн хувцас оёх
- Чанар vзэмж сайтай загвар гаргахад орчин vеийн компьютерийн программыг ашиглах
- Хувцас захиалгын газар, жижиг үйлдвэрлэлийн тооцоо, зохион байгуулалтыг гүйцэтгэх
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төлөвлөх, ашигт ажиллагааны түвшинг тогтоох, тооцоолох, технологи ажиллагааг болон хамт олныг удирдан зохион байгуулах чадвар эзэмшсэн байна

Дээшээ

Д340903 Хөнгөн үйлдвэрийн менежмент

Мэргэжлийн тодорхойлолт:

Хөнгөн үйлдвэрийн менежмент мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд багтах хичээлүүдийн агуулгыг бүрэн эзэмшсэн, хөнгөн үйлдвэрийн болон үйлчилгээний байгууллагуудын маркетинг-борлуулалт, хүний нөөц, үйлдвэрлэл, санхүүгийн албадын менежер, мэргэжилтэн, зохион байгуулагч, үйлдвэрлэлийн салбар нэгжүүдийн удирдах ажилтан болон судлаачдыг бэлтгэнэ.

Мэдлэг:

- Зах зээлийн эдийн засгийн зарчим, эрэлт, нийлүүлэлт, үнэ бүрдэлт, зах зээл, үйлдвэрлэгч, худалдан авагчдын харилцаа, хууль эрх зүй, татварын тогтолцоо, инфляци, ажилгүйдэл, гадаад худалдаа, валютын ханш, эдийн засгийн өсөлтийн талаарх ерөнхий мэдлэг
- Үйлдвэрлэл, байгууллагыг удирдан чиглүүлэх, зохион байгуулахтай холбоотой менежментийн үндсэн чиг үүргүүд болох төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжүүлэлт, хяналт, шийдвэр гаргалт, мотиваци, манлайлалын талаарх мэдлэг
- Маркетингийн орчны хүчин зүйлс, төлөвлөлт, зах зээлийн сегментчилэл, хэрэглэгчийн зах зээл, худалдан авах зан төлөв, маркетингийн иж бүрдэл, зах зээлийн судалгаа шинжилгээний арга зүй болон мэдээллийн системийн маркетингийн цогц мэдлэг
- Ажил гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайлан гаргах, түүнд шинжилгээ хийх, санхүүгийн төлөв байдлаа тодорхойлох, үнэлэх, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний өртөг тооцох, байгууллагын хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хөрөнгө баялгийг бий болгохтой холбоотой тооцоо судалгаа, санхүүгийн шинжилгээний арга, аргачлалын талаарх санхүүгийн менежментийн цогц мэдлэг
- Нөхцөл байдлын оношлогоо хийх, стратегийн удирдлагын хувилбаруудыг сонгох ба багцлан томьёолох, эдийн засгийн үр ашгийн үзүүлэлтийг тооцох, бүтээгдэхүүнийг шинэчлэх, чанарыг сайжруулах аргууд, хэтийн төлөв хандлагын шинжилгээ хийх үйлдвэрлэлийн төлөвлөлтийн цогц мэдлэг
- Жижиг дунд үйлдвэрийн болон бизнесийн үйл ажиллагааны төсөл боловсруулах, түүнтэй холбоотой мониторинг, хөрөнгө оруулалт, зардал, үр ашгийн шинжилгээ хийх, математик болон статистикийн тооцоолол хийх аргуудын талаарх мэдлэг
- Хөнгөн аж үйлдвэрийн (ноос, ноолуур, арьс шир, мод боловсруулах, оёдол гэх мэт) салбаруудын машин тоног төхөөрөмжийн арга ажиллагаа, технологийн процессын талаарх ерөнхий мэдлэг
- Байршлын төлөвлөлт хийх, шийдвэрийн онол, байршлын хувилбаруудаас сонголт хийх аргууд, процессын сонголт ба хүчин чадлын төлөвлөлт, дотоод нэгж хэсгийн зохион байгуулалт, хөдөлмөр зохион байгуулалт, бараа материалын нөөцийн удирдлага, ажлын хуваарилалтын талаарх үйлдвэрлэл үйлчилгээний менежментийн цогц мэдлэг

Чадвар:

- Үйлдвэрлэлийн удирдлагын чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт гаргах, баримт бичиг хөтлөх
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төлөвлөх, хянах, үнэлэх, зохион байгуулах, удирдлагын аргуудыг практикт хэрэглэх
- Үйлдвэрлэлийн газрын бүтээмж, бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн хүчин чадал, үр ашгийн тооцоог гүйцэтгэх
- Байгууллагын хамт олныг удирдан зохион байгуулах, төсөл боловсруулан хэрэгжүүлэх, маркетинг, борлуулалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
- Үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлуудыг оношлон тодорхойлж, мэдээллийг ашиглан холбогдох шийдвэр гаргах
- Менежмент, маркетинг, үйлдвэрлэл үйл ажиллагааны удирдлагыг сайжруулах төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх чадвар
- Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд харьцуулсан дүн шинжилгээ хийх, өртөг зардлын тооцоог гүйцэтгэх
- Хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны зарчим, технологийн процессын схемийг уншиж ойлгох, бүтээгдэхүүний шинэчлэл, технологи дамжуулалт, дизайн, зохион бүтээлтийн суурь зарчмуудыг эзэмших
- Сонгон суралцсан чиглэл, мэргэжлээрээ хөнгөн үйлдвэрийн болон үйлчилгээний байгууллагуудад удирдлагын түвшинд дагнан ажиллах
- Мэргэжлийн чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх, өөрчлөлт, шинэчлэлд бүтээлчээр зохицон бие даан ажиллах

Дээшээ

Д480600 Компьютерийн график дизайн

Мэргэжлийн тодорхойлолт:

Үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийн хөгжлийг мэдэрч, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан, гоо сайхны таашаалд нийцэхүйц, зохион бүтээлт, технологийн шаардлага хангахуйц түвшний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч мэргэжилтэн бэлтгэж, дизайны урлагийг нийгмийн үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгыг агуулна. Бакалавр зэрэгтэй дизайнер нь мэргэшсэн чиглэлээрээ бие даан болон vйлдвэрлэл, соёл vйлчилгээний байгууллага, мултимедиа студи, телевизийн студид вэб дизайнер, зохион бvтээгч дизайнерийн ба удирдах албан тушаалд ажиллах боломжтой.

Мэдлэг:

- Дүрслэх урлагийн онол
- Урлагийн үүсэл гарал хөгжил, орчин үеийн урлагийн гоо зүй
- Компьютерийн график дизайны үндсэн болон тусгай програмуудын тухай онол
- Дижитал төхөөрөмжүүдийн ажиллагаа болон кино зураглалын найруулга зүйн үндэс
- Компьютер график дизайны төрөл зүйл болох 3 болон 2 хэмжээст биет, анимаци, монтаж, дуу оруулалт зэргийн үндсэн ойлголт

Чадвар:

- Сэтгэж бодсон зүйлээ уран сайхны өндөр түвшинд дүрслэх урлагийн хэллэгээр илэрхийлэх
- Урлагийн зүй тогтол мөн чанарыг ойлгож мэдсэнээр өөрийн үзэл санааг илэрхийлэх
- Тодорхой сэдвээр уран сайхны боловсруулалт хийж, компьютер графикийн тусгай программуудыг ашиглан бие даасан бүтээл хийх
- Кино зураглалын найруулга зүй болон дижитал төхөөрөмжүүдийг ажиллуулах

Дээшээ

Д523500 Хөнгөн үйлдвэрийн машин тоног төхөөрөмж

Мэргэжлийн тодорхойлолт:

Мэргэжилтэн нь мэргэжлийнхээ дагуу хөнгөн үйлдвэрийн салбарын механик, хөдөлмөр хамгааллын инженер, техник хангамжийн мэргэжилтэн, механик цехийн инженер, мастер, анхан шатны сургалт хариуцсан инженер хийхээр бэлтгэгдэнэ.

Мэдлэг:

- Хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн түүх, чиг хандлага
- Ширхэгт материалын физик, механик, хими, хэрэглээний шинж чанарын асуудал
- Тоног төхөөрөмжийн технологи ажиллагаа, систем, ажиллах зарчим
- Машин, механизм, эд ангийн хийцийн тооцооны онол
- Хөнгөн үйлдвэрийн машин механизмын динамик шинжилгээ
- Машин тоног төхөөрөмжийн бүтээмж, ажиллагаа
- Машин механизм тэнцвэржүүлэлт, ажиллагааны үнэлгээ, циклийн диаграммын байгуулалтын онол
- Машин тоног төхөөрөмжийн технологи процессын шинж чанаруудыг тодорхойлох арга
- Технологийн даалгаврын дагуу тоног төхөөрөмжийн механизмын өөрчлөлт хийх онолын тооцоо
- Төсөл тооцооны програм хангамж
- Дэвшилтэт техник, технологи

Чадвар:

- Инженерийн бодлогыг график аргаар бодох, үйлдвэрлэлд шаардлагатай томьёолсон схем, функц, хамаарлуудын зургийг бүрдүүлэх, зурах
- Инженерийн тооцоонд компьютерийн програм хангамж ашиглах
- Хөнгөн үйлдвэрийн салбарын түүхий эд боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэгдэх машин, тоног төхөөрөмжийн ажиллагааны зарчим, технологийн горимыг оношлох, тохируулах, гэмтэл согогийг засварлах
- Хөнгөн үйлдвэрийн салбарын технологийн процессын судалгаа шинжилгээ хийх
Тоног төхөөрөмжийн зураг дүрслэлийг уншиж ойлгох, ашиглах, эд анги, хийцийг зохион бүтээх, техникийн баримт бичгийг стандартын дагуу боловсруулах

Дээшээ

Д525500 Хөнгөн үйлдвэрийн автоматжуулалт

Мэргэжлийн тодорхойлолт:Мэргэжилтэн нь хөнгөн үйлдвэрлэлийн процессд хэрэглэгдэх автомат ажиллагаатай тоног төхөөрөмжүүдийг засаж сэлбэх, програмчлах, механик ажиллагаатай төхөөрөмжүүдийг хагас болон бүрэн автоматжуулах, орчин үеийн програм хангамжууд дээр ажиллах чадвартайгаар бэлтгэгдэнэ.
Мэдлэг:
- AutoCad, SolidWorks зэрэг орчин үеийн програм хангамжууд ашиглан техникийн баримт бичгийн нэгдсэн стандартын шаардлага хангасан техникийн зураг
- Машин механизм болон робот техникийн бүтэц зохион байгуулалт тэдгээрийн статик, кинематик, динамик төсөл тооцоо
- Хий, шингэний болон дулааны системийн бүтэц, үйл ажиллагааны анализ эдгээр системийн математик загвар
- Цахилгаан болон электрон системийн бүтэц, зохион байгуулалт тэдгээр системийн математик загвар
- Төрөл бүрийн физик хэмжигдэхүүнийг мэдрэх мэдрэгчүүд, тэдгээрийн ажиллах зарчим, аналоги-тоон ба тоон-аналоги хувиргагчуудын ажиллах зарчим, мэдээлэлийн дамжуулалт, хадгалалт, хувиргалт, боловсруулалт
- MatLab, LabView, SimuLink, Ansys, Proteus, Protel зэрэг програмууд ашиглан механик, хий, шингэн, дулаан, цахилгаан системүүдийн анализ, удирдлага
- Автомат удирдлагын бүтэц ангилал, дамжуулалтын функц, математик загварчлал, системийн тогтворжилт, удирдлагын системийн чанарын үнэлгээ
- Хөнгөн үйлдвэрлэлд технологи процессд ашиглагдаж буй механик, хагас болон бүрэн автомат ажиллагаатай системүүдийн ажиллагаа, ашиглалт
- Хөнгөн үйлдвэрийн салбарын удирдахуйн ухаан, менежментийн үндсэн ойлголтууд, салбарын удирдлага зохион байгуулалт

Чадвар:

- Инженерийн бодлогыг график болон аналитик аргаар бодох, үйлдвэрлэлд шаардлагатай томьёолсон схем, төрөл бүрийн үйл явц, функц, хамаарлууд зэргийг бүрдүүлэх, зурах
- Тоног төхөөрөмжийн зураг дүрслэлийг уншиж ойлгох, ашиглах, эд анги, механизмуудийн зураг төслийг богино хугацаанд боловсруулах
- Машин механизмын статик, кинематик, динамик шинжилгээг онолын болон програмын аргаар хийх, электрон систем зохион байгуулах, гэмтэл согогийг илрүүлэх, засварлах, програмчилах
- Хөнгөн үйлдвэрийн механик төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоо хийх
- Хагас болон бүрэн автомат төхөөрөмжийн мэдрэгч, гүйцэтгэх механизм, удирдлагын болон гаргалтын төхөөрөмжүүд, тэдгээрийн интерфейсийг оношлох, засварлах, шинээр солих, угсрах, тохируулах
- Хэрэглэгчийн захиалгын дагуу төсөл боловсруулан хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах
- Орчин үеийн програмын удирдлагатай иж бүрэн системүүдийн ашиглалт үйлчилгээг явуулах
Тухайн төхөөрөмжийн үйл ажиллагааг сайжруулах судалгаа, шинжилгээ хийх

Дээшээ

Д541200 Оёмол бүтээгдэхүүний технологи

Мэргэжлийн тодорхойлолт:

Олон улсын жишгийн түвшинд бvх төрлийн хувцас vйлдвэрлэх улсын,хувийн, жижиг, дунд vйлдвэрvvдэд технологич инженер, чанарын инженер, менежерээр ажиллахаас гадна холбогдох эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний туслах ажилтан, их дээд, тусгай мэргэжлийн сургуулиудад зохих сурганы модуль төгссөний дараа багшлах, бизнес эрхлэн ажиллах мэдлэг, боловсролтой, үйлдвэрлэл, хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Мэдлэг:

- Хувцасны гоо зүй, зохицлын онол
- Хувцасны дизайн, загвар зохион бүтээлтийн аргачлал, загварчилгааны аргууд
- Нэхмэл материал үйлдвэрлэх аргууд, материалын шинж чанар, түүнийг оёмол бүтээгдэхүүнд ашиглах онолын үндэс
- Бүх төрлийн бүтээгдэхүүнийг эсгэх онол (материалыг шүргэлцэх, үл шүргэлцэх аргаар эсгэх), технологи, тоног төхөөрөмжийн бүтэц, ажиллагаа
- Үлгэрийн оновчтой байрлал тодорхойлох магадлалын онол, материал зарцуулалтын норм, түүний бүтэц
- Бүх төрлийн хувцсыг оёх горим боловсруулалт, утсан, наалтан, гагнаасан холбоосын онол, оёх технологи, гүйцэтгэн боловсруулалт, чийг дулаанаар боловсруулах ажиллагааны онол
- Чанарын удирдлагын тогтолцоо, тэдгээрийг хэрэглэх практик аргууд, чанарын удирдлагын олон улсын стандартын шаардлагын хэм хэмжээ, чанар аюулгүй байдлын холбогдолтой хууль, эрхзүйн дүрэм, журам
- Оёдлын салбарын бизнесийн удирдахуйн ухаан, менежментийн үндсэн ойлголтууд, салбарын удирдлага, зохион байгуулалтын үндсийн талаар мэдлэг эзэмшсэн байна

Чадвар:

- Аливаа хувцасны зураг дүрслэлийг уншиж ойлгох, ашиглах, зохион бүтээх баримт бичгийг стандартын дагуу боловсруулж бүрдүүлэх
- Хэрэглэгч, захиалагчийн захиалгын дагуу хувцас эсгэх, оёх технологийг боловсруулж үйлдвэрлэлд оруулах
- Бvтээгдэхvvнийг оёх, эсгэх, чийг дулаанаар боловсруулах ажиллагааны горим тогтоох
- Материал зарцуулалтын норм тогтоох, бүтээгдэхүүний үнэ тооцох
- Оёдлын тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлэх, тохиргоо хийх, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг бие даан ажиллуулах
- Хувцасны загвар зохион бvтээлт, зураг дизайны зохих мэдлэгтэй, тvvнийгээ оёдлын vйлдвэрлэлийн технологийн төсөл тооцоонд ашиглах
- Үйлдвэрлэлийн аль ч шатны ажил vvргийг гvйцэтгэх, судалгаа шинжилгээ хийх үндсэн арга зүйг зохих түвшинд эзэмших
- Үйлдвэрлэлд шаардлагатай томьёолсон схем, төрөл бүрийн үйл явц, функц, хамаарлууд зэрэг зураг, схемийг бүрдүүлж, зурах
Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төлөвлөх, ашигт ажиллагааны түвшинг тогтоох, тооцоолох, технологи ажиллагааг болон хамт олныг удирдан зохион байгуулах чадвар эзэмшсэн байна

Дээшээ

Д541300 Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи

Мэргэжлийн тодорхойлолт:

Ээрмэл, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрт инженер технологич, менежер, эрдэм шинжилгээний байгууллагад судлаач, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, их дээд сургуульд багш, хувийн жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэн ажиллах мэдлэг, боловсролтой, үйлдвэрлэл, хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Мэдлэг:

- Нэхмэлийн ширхэгт, утас, эд эдлэлийн ангилал, бүтэц, шинж чанар, тэдгээрийг тодорхойлох лабораторийн багаж, тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, сорилт шинжилгээний арга, аргачлал
- Нэхмэлийн ширхэгтийг ээрэх аргууд, тэдгээрийн онцлог, ээрмэл үйлдвэрлэх технологийн үндсэн дамжлагуудын мөн чанар, онолын үндэс, хэрэглэгдэх тоног төхөөрөмжийн бүтэц, ажиллагаа
- Нэхмэл, сүлжмэл, нэхээсгүй эдлэл, хивс, үйлдвэрлэх уламжлалт болон дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн бүтэц, ажиллагаа, нэхээс сүлжээсний төрөл, ангилал, тэдгээрийн онцлог.
- Нэхмэл эдлэлийн гүйцэтгэн боловсруулалт, хими технологийн онолын үндэс
- Нэхмэлийн түүхий эд, хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүний чанарын хяналт, баталгаажуулалт, стандартчилал
- Чанарын удирдлагын тогтолцоо, тэдгээрийг хэрэглэх практик аргууд, чанарын удирдлагын олон улсын стандартын шаардлагын хэм хэмжээ, чанар аюулгүй байдлын холбогдолтой хууль, эрхзүйн дүрэм, журмын талаар мэдлэг эзэмшсэн байна.

Чадвар:

- Нэхмэлийн ширхэгт, үйлдвэрлэлийн технологийн дамжлагуудын хагас болон эцсийн бүтээгдэхүүний төрөл, чанарыг лабораторийн багаж хэрэгсэл ашиглан тодорхойлох, сорилт, туршилтын үр дүнг математик, статистикийн болон орчин үеийн програм хангамж ашиглан үнэлэх, дүгнэх
- Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, лабораторийн багаж хэмжих хэрэгслийг бие даан ажиллуулах
- Ноос ноолуурын анхан шатны болон ээрмэл, нэхмэл, сүлжмэл, нэхээсгүй эдлэл, хивсний үйлдвэрлэлийн технологийн горим, төлөвлөгөө боловсруулах
- Ноос, ноолуур боловруулах үйлдвэр шинээр барих, шинэчлэх техник эдийн засгийн үндэслэл, төсөл боловсруулах, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн зохион бүтээх
- Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн технологи ажиллагааг болон хамт олныг удирдан зохион байгуулах чадвар эзэмшсэн байна.

Дээшээ

Д541400 Барилгын модон эдлэлийн технологи

Мэргэжлийн тодорхойлолт “Барилгын модон эдлэлийн технологи” мэрэгжлийн бакалаврын боловсролын агуулга нь нийгмийн амьдралын янз бүрийн хүрээнд материаллаг үйлдвэрлэл, түүний дотор ой мод, болон барилгын үйлдвэрлэлийн салбарт мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжлийн мэдлэг чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
“Барилгын модон эдлэлийн технологи” мэрэгжлийн бакалаврын боловсролын агуулга нь нийгмийн амьдралын янз бүрийн хүрээнд материаллаг үйлдвэрлэл, түүний дотор ой мод, болон барилгын үйлдвэрлэлийн салбарт мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжлийн мэдлэг чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Мэдлэг:

- Дээд боловсролын болон мэргэжлийн суурь ухаан
- Барилгын модон хийц үйлдвэрлэлийн техник технологи
- Модлогийн бүтэц, түүний физик механик шинж чанар
- Модон материалын оновчтой иж бүрэн ашиглалт
- Барилгын хийц, дизайн
- Хувийн болон тусгай зориулалтын бага оврын модон барилын төсөл, барих техник, технологи

Чадвар:

- Барилгын модон бүтээц, эдлэхүүн үйлдвэрлэх орчин үеийн техник технологийг эзэмших
- Технологийн ажлын дараалал, материал ашиглалт, гүйцэтгэлийг гаргах
- Модлогийн физик механик шинж чанарыг тодорхойлох багаж хэрэгслэлийг ашиглах
- Модон материалыг оновчтой ашиглах
- Барилгын модон хийцийн өөрийн гэсэн шийдлийг гаргах
- Мод боловсруулах суурь машинуудыг зориулалтаар нь ашиглах
- Бага оврын модон барилгын зураг, дизайныг гаргаж, барих

Дээшээ

Д541500 Хэвлэлийн үйлдвэрийн технологи

Мэргэжлийн тодорхойлолт:

Олон улсын жишгийн түвшинд хэвлэлийн үйлдвэрийн технологи ажиллагаа болон орчин үеийн машин тоног төхөөрөмжийн бүтэц, ажиллах зарчмын тухай мэдлэгийг эзэмшүүлнэ. “Хэвлэлийн үйлдвэрийн технологи” чиглэлээр төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийн дагуу хэвлэлийн үйлдвэрүүдэд технологи ажиллагааг удирдан, технологийн горим тогтоох, чанарын хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөрийг зохион байгуулах, нормчлол тогтоох, удирдан зохион байгуулах ажил гүйцэтгэхээр бэлтгэгдэнэ.

Мэдлэг:

- Хэвлэлийн үүсэл, хөгжлийн түүх, цаашдын чиг хандлага
- Хэвлэлийн эх, түүний шинж чанар, тавигдах шаардлага, мэдээллийн эх үүсвэр, тоног төхөөрөмжийн ажиллах зарчим
- Хэвлэхийн өмнөх технологи ажиллагаагаар зурган мэдээллийг боловсруулах арга технологи, үүнд ашиглагдах компьютерийн програм хангамжууд
- Хэвлэлийн хэв бэлтгэх уламжлалт болон орчин үеийн Computer-to-Plate технологи
- Хэвлэлийн үндсэн болон Computer-to-Press технологийг эзэмшиж, хэвлэлийн бүтээгдэхүүнийг хэвлэх явцад шуурхай хяналтыг хэмжилт-хяналтын багажаар хийх практик үндсэн мэдлэг
- Хэвлэсний дараах боловсруулалтын технологи ажиллагааны талаарх мэдлэг
- Хэвлэлийн материалын шинж чанар, хэрэглээ
- Хэвлэлийн салбарын бизнесийн удирдахуйн ухаан, менежментийн үндсэн ойлголтууд, салбарын удирдлага, зохион байгуулалтын үндэс

Чадвар:

- Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи болон машин тоног төхөөрөмжүүдийн ажиллагааг судалж, үйлдвэрлэлийн явцад гарах аливаа согогийг илрүүлэх
- Хэрэглэгчийн захиалгын дагуу тухайн ажлыг гүйцэтгэх технологийг боловсруулан хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах
- Хэвлэлийн тоног төхөөрөмжийн технологийн гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, арилгах
- Орчин үеийн програмын удирдлагатай иж бүрэн системүүдийн ашиглалт үйлчилгээг явуулах
- Тоног төхөөрөмжийн технологийн болон кинематик схемийг уншиж ойлгох, ашиглах, зохион бүтээх, баримт бичгийг стандартын дагуу боловсруулж, бүрдүүлэх
- Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологийн хөгжлийн ирээдүйг харж, үйлдвэрлэлийнхээ хэтийн төлөвийн чиглэлийг тогтоодог, зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч чаддаг байх
- Судалгаа шинжилгээ хийх үндсэн арга зүйг зохих түвшинд эзэмшиж, судалгааны ажлын чадвартай болох

Дээшээ

Д541900 Мебель модон эдлэлийн технологи

Мэргэжлийн тодорхойлолт:“Мебель модон эдлэлийн технологи” бакалаврын боловсролын агуулга нь нийгмийн амьдралын янз бүрийн хүрээнд материаллаг үйлдвэрлэл, түүний дотор ой модны үйлдвэрлэлийн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай мэдлэг чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Мэдлэг:

- Модлог судлалын анхан шатны ойлголт
- Мод огтлолын онолын үндэс
- Мод боловсруулах жижиг, дунд үйлдвэрийн төлөвлөлт, зохион байгуулалт
- Модон материалыг оновчтой, иж бүрэн ашиглалт
- Мод боловсруулах үйлдвэрийн машин тоног төхөөрөмж
- Мебель болон модон эдлэлийн төсөл зохиолт
- Хөдөлмөр зохион байгуулалт, үйлдвэрлэлийн удирдлага

Чадвар:

- Модлогийн шинж чанарыг тодорхойлох
- Мод боловсруулах технологийг мөрдөх
- Үйлдвэрлэлийн техник технологийн баримт бичгийг зөв ойлгож хэрэглэх, тайлбарлах, хэрэгжүүлэх
- Модон түүхий эдийн хэмжээ чанарын гарцыг тодорхойлж материалын орцын тооцоо хийх
- Мебель модон эдлэл үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл хийж, үйлдвэр зохион байгуулах
- Бүтээгдэхүүний чанарт үнэлэлт дүгнэлт өгч, хийц дизайныг сайжруулах
Мебель модон эдлэлд хэрэглэж байгаа шинэ материал, зүүлт хэрэгслийг зөв сонгож хэрэглэх

Дээшээ

Д542000 Үслэг, арьс ширэн эдлэлийн технологи

Мэргэжлийн тодорхойлолт:

Арьс шир боловсруулах ба бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийн орчин үеийн техник, технологийн арга ажиллагааг эзэмшинэ. “Үслэг, арьс ширэн эдлэлийн технологи” чиглэлээр төгсөгч нь тухайн салбарын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төлөвлөх, үйлдвэрлэлийн технологийг боловсруулах, удирдан зохион байгуулах, жигд ажиллагааг хангах, хяналт тавих ажил үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдэнэ.

Мэдлэг:

- Арьс ширэн бүтээгдэхүүний зориулалттай материалыг боловсруулах арга, түүхий эд материалын бүтэц, шинж чанар, хэрэглээний зориулалт
- Арьс ширэн бүтээгдэхүүний материалын ашиглалтанд нөлөөлөх хүчин зүйлүүд, эсгүүрийн технологийн онолын үндэс, хэрэглэгдэх тоног төхөөрөмжийн ажиллах зарчим
- Эд ангиудыг чийглэх, хатаах процессын онолын үндэс ба аргууд
- Гутлын эд анги ба түрий хэлбэх, хэлбэр хадгалалтыг тогтворжуулах процессын онолын үндэс
- Эд ангиудыг нэгтгэх процессын онолын үндэс, тэдгээрийн мөн чанар
- Арьс ширэн эдлэлийн хими-технологийн онолын үндэс
- Арьс шир боловсруулах ба бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн горимын оновчлол
- Арьс ширний салбарын үйлдвэрлэлийн менежментийн үндсэн функцүүд, жижиг үйлдвэрийн төсөл боловсруулах арга зүйн үндэс
- Арьс ширэн эдлэлийн хийц зохиомжийн онцлог, загвар гаргах арга, техник
- Жижиг дунд үйлдвэрийн барилгын төлөвлөлт
- Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрийг төсөллөх арга зүй
- Судалгаа шинжилгээний ажлын үндэс

Чадвар:

- Арьс ширний салбарын үйлдвэрлэлийн технологийг боловсруулах ба зохион байгуулалтыг төлөвлөх
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавих, жигд ажиллагааг хангах асуудлыг шийдвэрлэх
- Арьс ширэн бүтээгдэхүүний шинэ загварын технологийн процессийг боловсруулах, турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зохион байгуулалтын бүхий л арга хэмжээг авах
- Жижиг дунд үйлдвэрийг өргөтгөх ба шинээр байгуулах төсөл тооцоо хийх
- Технологийн горим оновчлох, материалын шинж чанар бүтцийг тодорхойлох туршилт, судалгаа хийх

Дээшээ

Д543600 Хувцасны дизайн

Мэргэжлийн тодорхойлолт:

Мэргэжилтнийг эзэмшсэн мэргэжлийн дагуу зөөлөн оёдол, савхи, vслэг, сvлжмэлийн vйлдвэр, аж ахуйн газар, пvvс компанид хувцасны дизайнер, театр, кино, телевиз, мэргэжлийн сэтгvvл, хэвлэлийн газар дизайнер, худалдааны байгууллагад хэрэглэгчийн зөвлөхөөр ажиллахаас гадна холбогдох эрдэм шинжилгээний байгууллагад туслах ажилтан, их дээд, тусгай мэргэжлийн сургуулиудад зохих сурганы модуль төгссөний дараа багшлах, өөрийн бүтээлч үйл ажиллагаагаар үйлдвэрлэл, бизнес эрхлэн ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Мэдлэг:

- Хэлбэр, силуэт, харьцааны онол
- Зохиомжийн онол
- Өнгө зохицлын онол, чиг хандлага
- Хувцасны гоо зүйн онол
- Стиль имидж бүрдүүлэлтийн онол
- Эх загвар боловсруулах дизайны онол, хувцасны төсөл, загварчилгаа
- Дизайны урсгал чиглэл, орчин үеийн чиг хандлага, мэдээлэлд дүгнэлт хийх, ашиглах арга
- Хувцас зохион бүтээлтийн аргачлал, загварчилгааны аргууд
- Хувцасны салбарын бизнесийн удирдахуйн ухаан, менежментийн үндсэн ойлголтууд, салбарын удирдлага, зохион байгуулалт

Чадвар:

- Зурах сэтгэн бодох, урлан бvтээх
- Үндэсний болон дэлхийн улс тvмний хувцасны онцлог, орчин vеийн загварын чиг хандлагад тулгуурлан зах зээлийн хэрэгцээнд нийцсэн төрөл бvрийн хувцасны шинэ загвар, дизайн гаргах
- Дизайны мэргэжлийн зөвлөгөө өгөх
- Хэрэглэгчийн захиалгын дагуу төсөл боловсруулан хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах, энэхvv vйл ажиллагаандаа орчин vеийн компьютерийн программыг өргөн хэрэглэх
- Хувцасны шинэ загвар, дизайныг эскиз, графикийн түвшинд гүйцэтгэх
- Шинэ загварыг сурталчлах, vйлдвэрлэлд нэвтрvvлэх
- Бvтээгдэхvvн оёх, эсгэх чадвартай

Дээшээ

Д543700 Үйлдвэрлэлийн дизайн

Мэргэжлийн тодорхойлолт:Олон улсын адил төстэй их сургуулийн төгсөгчдийн түвшинд бэлтгэгдсэн оюун сэтгэхүйн болоод зураг дүрслэлийн үндсэн дээр материаллаг эдлэлийн загвар болон зураг төслийн ажлыг орчин үеийн үйлдвэрлэл үйлчилгээ, байгаль экологид хор хөнөөлгүй үр ашигтай шинэ загвар, төслийг бие даан гүйцэтгэх мэдлэг чадварыг эзэмшсэн дизайнер мэргэжилтэн бэлтгэх зориулалттай.

Мэдлэг:

- Техник, технологи – урлахуй ухаан – дизайны онол, практикийн мэдлэг
- Барилга байгууламжийн системийн онол
- Дүрс боловсруулалтын онол
- Төвөгтэй гадаргуу, дэлгээс байгуулах онол
- Перспектив, сүүдэр байгуулалтын онол
- Барилга байгууламжийн байгалийн болон зохиомол гэрэлтүүлгийг тооцоолох онол
- Анимаци, бодит дүрслэлийн онол
- Дизайны олон төрөлт урсгал, чиг хандлагын онцлог
- Олон нийтийн ба орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээний барилгын интерьерийн дотоод физик орчны шинжилгээний онолын тооцоо
- Хүний ажиллаж амьдрах орон сууц, барилга байгууламж тэдгээрийн цогцолбор дотоод орон зайн засал чимэглэлийн загварчлал, эдлэхүүний эх загвар боловсруулах технологийн онол
- Тухайлсан обьектын зураг төслийн ажлыг эскизлэх, зураг төслийн ажилд дагалдах тайлбар бичиглэл, тооцоо томьёоллоор орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт нэвтрүүлэх эдийн засгийн үр ашгийг оновчтой тооцоолох
- Дизайн, урлахуйн ухааны менежментийн онол

Чадвар:

- Техник, технологи – урлахуй ухаан – дизайны онолыг практикаар бататгаж, тодорхой чиглэл, сэдвийн дагуу дизайны шинэ шийдэл бүхий зураг төслийг хэрэглэгч, захиалагчийн хэрэгцээ сонирхолд нийцүүлэн гүйцэтгэх
- Олон нийтийн ба орон сууц, үйлдвэрийн барилгын интерьерийн шийдлийг орчин үеийн компьютерийн аргаар өвөрмөц дизайн бүхий зураг төслийг боловсруулах
- Архитектур, зураг төсөл боловсруулахад шаардлагатай барилгын хэмжилтийг бие даан хийх
- Сэтгэн бодох, зурах, урлан бүтээх сэтгэлгээ нь хөгжсөн, зохион бүтээх, гадаад хэл, компьютерийн 2 ба 3 хэмжээст зураг төсөл гүйцэтгэх програм ашиглан дизайны зураг төслийн эх загвар гүйцэтгэх
- Үйлдвэрлэлийн дизайны макет загварчлалыг багаар болон ганцаарчилсан хэлбэрээр гүйцэтгэх
- Зурж дүрслэх болон урлан бүтээх үйл ажиллагааг хялбарчлахад зориулагдсан тоног төхөөрөмжийг бүрэн дүүрэн ашиглах
- Орон сууц, олон нийтийн барилга, цогцолборын интерьерийн дизайныг 3 хэмжээст орон зайд загварчилж, оновчтой шийдэл боловсруулах
- Шинэ эдлэхүүн, интерьерийн эскиз зураг боловсруулах, дизайны шинэ шийдлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх

Дээшээ

Д543701 Мебель модон эдлэлийн дизайн

Мэргэжлийн тодорхойлолт:Хүний амьдрах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн бүтээлч үйл ажиллагааны цогц болсон дизайны урлагийг хөгжүүлж, нийгмийн үйлдвэрлэл үйлчилгээний бүхий л хүрээнд өнөөгийн шаардлагыг үндэс болгож эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу үйлдвэрлэл үйлчилгээ, эрдэм шинжилгээ, зураг төслийн байгууллагад зохион бүтээгч дизайнерын эсвэл бие даасан уран бүтээлчийн ажлыг гүйцэтгэнэ.

Мэдлэг:

- Дээд боловсролын болон мэргэжлийн суурь ухаан
- Мебель модон эдлэлийн дизайны шийдэл
- Мебель модон эдлэлийн дизайны болон хийцийн зураг гаргахад хэрэглэгдэх программууд
- Мебель модон эдлэлийн материал судлал.
- Мебель модон эдлэлийн төсөл зохиолт
- Мод боловсруулах багаж хэрэгслэл, тоног төхөөрөмж

Чадвар:

- Мебель ба эдлэхүүний интерьер зохицлыг тодорхойлох
- Ажлын дараалал, материал ашиглалт, гүйцэтгэлийг оновчтой шийдвэрлэх
- Төслийн график, гүйцэтгэлд уламжлалт болон шинэ технологи, арга барилыг зөв сонгон хэрэглэх
- Монголын ба гадаадын дизайнеруудын бүтээлд дүн шинжилгээ хийж, түүний хийц, бүтэц, хэмжээ, материал, уран сайхны шийдэлт, агуулгад дүгнэлт хийх
- Эдийн засгийн тооцоо гаргах, төрөл бүрийн материал дээр төслийн болон мастер моделийн гүйцэтгэлийг хийх

Дээшээ

Д543702 Нэхмэл эдлэлийн дизайн

Мэргэжлийн тодорхойлолт

Нэхмэл, сүлжмэл, хивсний үйлдвэр, аж ахуйн газрууд, хоршоо, компанид технологи, урлахуйн ухааны үндэслэлтэй эх загвар төслийг бие даан гүйцэтгэх чадвартай нэхмэл эдлэлийн дизайнер, холбогдох эрдэм шинжилгээний байгууллагад ажилтан, их, дээд, тусгай мэргэжлийн сургуулиудад зохих сурганы модуль төгссөний дараа багш, өөрийн бүтээлч үйл ажиллагаагаар үйлдвэрлэл, бизнес эрхлэн ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Мэдлэг:

- Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, урлахуйн ухаан, дизайны онол, практикийн мэдлэг эзэмшинэ.
- Нэхмэл бүтээгдэхүүний эх загвар боловсруулах дизайны онол
- Нэхмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологи ажиллагаа
- Нэхмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх дизайны үйл явцын онцлог
- Дизайны урсгал чиглэл, орчин үеийн чиг хандлага, мэдээлэлд дүгнэлт хийх, ашиглах арга
- Нэхмэл, сүлжмэл, нэхээсгүй эдлэлийн дизайны боловсруулалт, бүтээгдэхүүний эх загвар, дизайны шийдлийг CAD програм ашиглан гүйцэтгэх арга техник
- Дизайн урлахуйн ухааны менежмент

Чадвар:

- Бүтээлч эрэлхийлэл хийх, түүнийгээ хэрэгжүүлэх
- Хэрэгцээ судалгаанд үндэслэсэн хэрэглээний болон гоо зүйн шаардлага хангасан нэхмэл бүтээгдэхүүний дизайны шинэлэг шийдлийг боловсруулах
- Бүтээгдэхүүний эх загвар дизайныг CAD програм ашиглан гүйцэтгэх
- Өөрийн үйл ажиллагаа болон бүтээлийн онцлогийг таниулах, илэрхийлэх
- Нэхмэл бүтээгдэхүүний төсөл загварчлалыг ганцаар болон багаар хамтран гүйцэтгэх

Дээшээ

Д544100 Арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлт

Мэргэжлийн тодорхойлолт “Арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлт” чиглэлээр төгсөгч нь арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээх техник, арга зүйг эзэмшинэ. Бүтээгдэхүүний загварын чиг хандлагыг тодорхойлох, эскиз гаргах, бүтээгдэхүүний загварыг шинэчлэх, шинээр зохион бүтээх үйл ажиллагааг орчин үеийн техник хэрэгсэл, зураг төслийн програм хангамж ашиглан хийж гүйцэтгэхээр бэлтгэгдэнэ.

Мэдлэг:

- Арьс ширэн эдлэлийн үүсэл, хөгжлийн түүх, загварын чиг хандлага
- Бүтээгдэхүүний өнгө зохицол, хэлбэр, харьцуулалт, хийц зохиомжийн онцлог
- Арьс ширэн бүтээгдэхүүний зориулалттай материалын шинж чанар, тавигдах шаардлага, материал зарцуулалтын норм
- Хүний гар, хөлийн анатоми, физиологийн онцлог, антропометрийн хэмжилт хийх арга, техник
- Гутлын хэвлүүрийн бүтэц, байгуулалт хийх арга, хэвлүүр хийх арга
- Өдөр тутмын, тусгай зориулалтын болон спортын гутлын загвар зохион бүтээх арга
- Бээлий, төрөл бүрийн цүнх, арьсан жижиг эдлэлийн загвар гаргах арга
- Арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлтэнд техник, зураг төслийн программ хангамж хэрэглэх арга
- Эд ангиудыг эсгэх, оёх, уллах технологийн онолын үндэс
- Үслэг, савхин хувцасны загвар гаргах арга, үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа
- Хувцасны гоо зүй, загвар үзүүлбэр тайзны урлаг, үс засалт

Чадвар:

- Бүтээгдэхүүний загварын чиг хандлагыг тодорхойлох, эскизийг уран сайхны аргаар дүрслэх
- Хүний гар, хөлийн антропометрийн хэмжилтийг төлөвлөх, хэмжих, үр дүнг боловсруулах
- Өдөр тутмын, тусгай зориулалтын болон спортын гутлын загварыг шинэчлэх, шинээр зохион бүтээх
- Бээлий, төрөл бүрийн цүнх, арьсан жижиг эдлэлийн загвар гаргах
- Үслэг савхин хувцасны суурь үлгэр байгуулах, үлгэр бэлдэх, загварын өөрчлөлт хийх
- Гутал, хувцас, бээлийний эд ангиудын үлгэр хувилах
- Хувцасны зохицол, сонголт хийх, загвар өмсөгчдийн нүүр будалт, үс засалтыг сонгох
- Зохион бүтээлтийн үйл ажиллагаанд орчин үеийн техник, зураг төслийн программ хангамжийг хэрэглэх

Дээшээ

Д544200 Хэвлэлийн график дизайн

Мэргэжлийн тодорхойлолт

График дизайны үндсэн мэдлэг, чадвар дээр суурилан хэвлэлийн дизайн болон сав баглаа боодлын шийдлийг хэвлэлийн үйлдвэрийн техник, технологи хэрэглээний гоо зүйн өндөр түвшинд гүйцэтгэх бакалавр зэрэгтэй график дизайнер нь бие даан уран бүтээл туурвих, хэвлэлийн компани, төрийн болон хувийн секторт ажиллах боломжтой.

Мэдлэг:

- Дүрслэх урлагийн онол, практик, уран сайхан
- График дизайны хэрэглээний болон тусгай програмын онол
- Хэвлэлийн эх бэлтгэлийн програм хангамж, хэвлэлийн үйлдвэрийн технологи
- Гэрэл зураг, үсгийн урлагийн онол, практик
- Урлагийн болон гоо зүйн орчин үеийн чиг хандлага
- Төслийн судалгааны үндсэн зарчим

Чадвар:

- Төслийг дизайны болон уран сайхны өндөр түвшинд гүйцэтгэх
- График дизайны компьютерийн тусгай программ хангамжуудыг ашиглан өөрийн сэтгэлгээ сэтгэмжээ чөлөөтэй илэрхийлэх
- График дизайны шийдэлд гэрэл зураг, үсгийн урлагийг оновчтой зөв ашиглах
- Дэлхийн болон орчин үеийн график дизайны бүтээлүүдэд дүн шинжилгээ өгөх
- Хэвлэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологийг эзэмших

Дээшээ

Д621100 Ойн инженер

Мэргэжлийн тодорхойлолт “Ойн инженер” бакалаврын боловсролын агуулга нь нийгмийн амьдралын янз бүрийн хүрээнд материаллаг үйлдвэрлэл, түүний дотор ойн үйлдвэрлэлийн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай нийгэм, эрх зүй, мэргэжлийн мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Мэдлэг:

- Ой судлалын анхан шатны ойлголт
- Ой зохион байгуулалтын арга ажиллагаа
- Ойн ашиглалт
- Ойн хамгаалал, нөхөн сэргээлт
- Ойн үйлдвэрлэлийн механикжуулалт.
- Ойн үйлдвэрлэлийн хөдөлмөр зохион байгуулалт, удирдлага

Чадвар:

- Ойн бүрэлдэхүүн, таксацийн үзүүлэлтүүдийг тодорхойлох,
- Ойн санд бүртгэл тооллого хийх.
- Ойн санг зөв зохистой, иж бүрэн ашиглах
- Ойн экологийн тэнцвэрт байдлыг хангах арга хэлбэрийг зөв сонгож хэрэгжүүлэх
- Ойг тарьж ургуулах, нөхөн сэргээх
- Ойн аж ахуйн нэгжийг удирдаж, зохион байгуулах

Хариулт үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>