ШУТИС-ийн Үйлдвэрлэл Технологи Дизайны сургуулийн харъя

Дизайны Мэргэжлийн Ахлах сургууль

Бидний тухай

Дизайны мэргэжлийн нийгэмд түгээн дэлгэрүүлж, ирээдүйн шилдэг дизайнеруудыг бэлтгэх зорилгоор Үйлдвэрлэлийн дизайны сарлбрын харъянд Дизайны мэргэжлийн сургалттай ахлах ангийг ректорын зөвлөлийн 2002 оны 4-р сарын 16 ны өдрийн хурлын шийдвэрээр 2002-2003 оны хичээлийн жилд 24 сурагчтай 1 бүлэг нээн хичээлүүлсэн.

Тус мэргэжлийн сургаллтай анги нь хичээлэлж эхэлснээс хойш 8 дахь төгсөлтөө хийж 300 гаруй суралцагчдыг төгсгөж 80 орчим хувь нь төрлөх сургуульдаа элсэн амжилттай суралцаж байна. Тус сургуулийн төгсөгчид зөвхөн эх орондоо суралцах төдийгүй ОХУ, Герман, БНСУ, АНУ, БНХАУ, Австрали, Англи, Тайвань зэрэг улсуудын их сургуулиудад мэргэжлийнхээ дагуу амжилттай суралцаж байна.

Багш нар

  1. Ж. Цэрэнчунт Зураг төсөл         Улсад ажилсан жил: 29, мэргэжлийн зэрэг: тэргүүлэх, боловсролын зэрэг: магистр
  2. Б. Тунгалаг Математик             Улсад ажилсан жил: 20, мэргэжлийн зэрэг: тэргүүлэх, боловсролын зэрэг: докторант
  3. Э. Гансүх Хар зураг/Уран зураг  Улсад ажилсан жил: 5, боловсролын зэрэг: докторант
  4. Г. Уранчимэг Орос хэл              Улсад ажилсан жил: 14, боловсролын зэрэг: доктор Ph.D
  5. Б. Дэлгэрцэцэг  Дизайны Үндэс    Улсад ажилсан жил: 9, боловсролын зэрэг: магистр
  6. Б. Энэбиш   Монгол хэл/Англи хэл   Улсад ажилсан жил: 6, боловсролын зэрэг: докторант
  7. ……………Физик/Баглийн ухаан  Улсад ажилсан жил: 2, боловсролын зэрэг: бакалавр
  8. Т. Уранчимэг Нийгмийн ухаан  Улсад ажилсан жил: 4, боловсролын зэрэг: магистр
  9. Л. Оюун Эрүүл мэнд   Улсад ажилсан жил: 27, боловсролын зэрэг: магистр
  10. …….  Биеийн тамир Улсад ажилсан жил: 34, боловсролын зэрэг: магистр

Сургуулийн үйл ажиллагаа:

Ахлах сургуулиас тогтмол  зохиогддог ажлууд:

  • Улс, нийслэлийн хэмжээнд зохиогддог уралдаан, тэмцээн олимпиадуудад сурагчдаа байнга бэлтгэж оролцуулдаг.
  • ШУТИС-ийн суралцагчдын дунд тогтмол зохиогддог урлаг, спорт болон мэргэжлийн бусад уралдаан тэмцээнүүдэд сурагчдаа оролцуулдаг.
  • Сурагчдын дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг
  • Сурагчдын сонирхлын дагуу төрөл бүрийн дугуйлангууд ажиллуулдаг.
  • Улирал бүр сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргадаг.
  • Таталбар зургийн уралдаан, гар зургийн уралдаан зохион байгуулдаг.

Оролцдог тэмцээн уралдааны төрөл:

  1. Таталбар зураг
  2. Гар зураг
  3. Хүүхэлдэйн кино
  4. Хувцас загвар
  5. Вэб дизайн
  6. Зураг төсөл
  7. Уран илтгэл
  1. Таталбар зураг. Таталбар зургийн тэмцээн нь 10-р сард зохиогдсон. Энэ тэмцээн нь ШУТИС болон Зураг дизайны сургуулиудын хооронд зохиогдсон тэмцээн юм. Эхний 5-н байрыг  шалгаруулж таталбар зургийн үзэсгэлэн гаргасан. Энэхүү тэмцээнд Дизайны Ахлах сургуулийхан татлбар зургийн ур чадвараара оюутнуудтай өрсөлдөн амжилттай оролцсон.
  2. Гар зураг. Улсын болон нийслэл, дүүргийн олимпиад, Ойн гар зургийн тэмцээн, уралдаанд оролцуулдаг.      Үүнд: Уран сайхны зохиомж, байгалийн зураг, сэдэвт зураг орно.
  3. Хүүхэлдэйн кино. Олон улсын болон улсын чанартай тэмцээн уралдаанд багаар оролцох.
  4. Хувцас загвар. Ахлах ангийхан болон оюутнуудын дундах олон улс, улс, нийслэл, дүүргийн сургуулиудын зохион байгуулах тэмцээнд ганцаарчилсан болон багаар оролцох.
  5. Вэб дизайн. Олон улсын болон улсын чанартай тэмцээн уралдаанд багаар оролцох.
  6. Зураг төсөл. Зураг төслийн улс, нийслэл болон дүүргийн олимпиадад 2-р улирлаас оролцох.

Comments are closed.